Кристал Лэйк цувралын өмнөх түүхийг харуулсан шинэ анимэйшн кино ирнэ

Published:

Фэнүүдийн дунд алдартай “Friday the 13th” цувралын шинэ анимэйшн богино хэмжээний кино ирэх арваннэгдүгээр сард нээлтээ хийнэ.

Индие кино студи Womp Stomp Films “Never Hike Alone” цувралын дараах шинэ богино хэмжээний анимэйшн “Ghosts in the Fog”-ийг танилцууллаа. Энэхүү кино нь “Never Hike Alone” цувралын өмнөх үйл явдлыг өгүүлж, гурван аялагч манан дунд төөрч, Кристал Лэйк лагерийн газарт очсоноор Жэйсон Вурхизийн сүнстэй учирдаг түүхийг харуулна. Киноны хамтарсан найруулагч Винсенти ДеСантигийн хэлснээр, энэ нь “Friday the 13th” франчайзын анхны анимэйшн фэн кино бөгөөд 2D анимацийг 3D орчин дээр хослуулсан өвөрмөц хэв маягтай юм.

“Ghosts in the Fog” нь Womp Stomp-ийн анхны анимэйшн бүтээл бөгөөд цусархаг үзэгдлүүдийг илүү бодитойгоор дүрсэлсэн нь тус франчайзын хязгаарыг тэлэх зорилготой. Кино нь “Never Hike Alone” Blu-Ray дээр нэмэлт хэсэг болохоос гадна, арваннэгдүгээр сард бүх нийтэд үнэгүй үзүүлнэ. Blu-Ray-г Kickstarter платформоор дамжуулан дөрөвдүгээр сарын дунд хүртэл урьдчилан захиалж болно.

Дэлгэрэнгүйг эх сурвалжаас харах

Та юу гэж бодож байна?

Сэтгэгдлээ оруулна уу!
Please enter your name here

Холбоотой

spot_img

Шинэ

spot_img