Арсеналын залуу хамгаалагч тоглох цаг бага байгаа тул хэд хэдэн клуб түүнийг сонирхож эхэлжээ.
Арсеналын зүүн жигүүрийн хамгаалагч Майлс Льюис-Скеллиг ирэх зун багтаа элсүүлэхээр Эвертон болон Вест Хэм Юнайтед өрсөлдөөнд нэгдсэн тухай CaughtOffside мэдээллээ. Тэд Арсеналын энэхүү залуу тоглогчийг багтаа авчрах сонирхолтой байгаа аж.
Transfermarkt сайтын үнэлгээгээр 30 сая фунт стерлингээр үнэлэгддэг Льюис-Скелли 2024-25 оны улиралд багийн тоглогчид бэртэл гэмтэл их авсан үед боломжийг ашиглан нэрээ гаргаж байв.
Гэвч тэрээр нэг жилийн дотор тоглох цаг багасч, талбайд гарах боломж хомсдож эхэлсэн нь бусад клубуудын анхаарлыг татаж байна.

