Хүн төрлөх зүй тогтворгүй байдлаар хөгждсөний гэрч болох хоёр хуучин толгойн ясыг БНХАУ-ын Хубэй мужид 1989, 1990 онд олджээ.

Published:

Хүн төрлөх зүй тогтворгүй байдлаар хөгждсөний шинэ баримт олджээ

Хятадад олдсон хоёр толгойн ясны насжилт, харьяалал нь хүний хөгжлийн түүхийг эргэн харахад хүргэж байна.

Африкийг хүн төрлөх зүйн өлгий гэж үздэг бөгөөд Homo erectus зүйл 1.8 сая жилийн өмнө Евразид тархсан гэж үздэг. Дараа нь 600,000 жилийн өмнө өөр нэг бүлэг Африкийг орхиж, Неандерталь, Денисовын хүмүүс болон хуваагджээ. Орчин үеийн хүн буюу Homo sapiens нь 300,000 жилийн өмнө Африк тивд үүссэн гэж таамагладаг.

1 сая гаруй жилийн настай гэж тооцогддог байсан эдгээр яснууд нь Homo erectus-д хамаарах шинж чанаруудтай нийцэхгүй байв. Тухайлбал, толгойн хэлбэр нь том хэмжээтэй, зарим тодорхой онцлог шинжүүд дутагдсан нь эрдэмтдийн дунд маргаан үүсгэжээ.

Нэгэн судалгааны баг уг ясыг Денисовын хүмүүсийн эхэн үеийн төлөөлөл хэмээн үзэж, Homo sapiens-ийн гарал үүслийг 400,000 жилээр ухраах шинэ таамаглал дэвшүүлжээ. Энэ нь ДНХ-ийн судалгаагаар тогтоосон хуваагдлын хугацаанаас хамаагүй эртний үе юм.

Гэвч сүүлийн үеийн шинэ судалгаагаар уг ясны насжилтыг 1.8 сая жил орчим байх магадлалтай гэсэн дүгнэлт гарчээ. Хэрэв энэ нь батлагдвал, уг ясыг Денисовын хүмүүстэй холбох боломжгүй болж, Homo erectus-ийн таамаглал илүү нягт болно.

https://www.science.org/doi/10.1126/sciadv.ady2270

Дэлгэрэнгүйг эх сурвалжаас харах

Та юу гэж бодож байна?

Сэтгэгдлээ оруулна уу!
Please enter your name here

Холбоотой

spot_img

Шинэ

spot_img