Валь Килмерийг хиймэл оюун ухаанаар сэргээнэ

Published:

Алдарт жүжигчин Валь Килмерийг “As Deep as the Grave” хэмээх шинэ кинонд хиймэл оюун ухаан (AI) ашиглан “дүр бүтээлгэхээр” болжээ. Кинонд тэрбээр туберкулез өвчтэй, уугуул америк католик ламтаны дүрд тоглох юм. Жүжигчин нэг ч удаа зураг авалтанд оролцоогүй ч, орчин үеийн AI технологийн тусламжтайгаар түүний дүр төрхийг бүтээхээр найруулагч Корте Вурхийс ажиллаж байна.

Энэхүү төсөлд Валь Килмерийн гэр бүлийн зөвшөөрлийг авч, түүний хүүхдүүд ч дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Найруулагчийн хэлснээр, жүжигчин өөд болохоосоо өмнө энэ кинонд тоглохоор тохиролцсон бөгөөд энэ нь “чухал түүх” хэмээн үзэж байжээ.

Дуу хоолойг нь сэргээхэд Sonantic компанитай хамтран ажиллаж байсан ч, киноны дүрсийг бүтээхэд ямар AI технологийг ашиглах нь тодорхойгүй байна. Гэхдээ гэр бүлийнхэн нь өгсөн Валь Килмерийн олон тооны гэрэл зураг, сүүлийн жилүүдийн бичлэгүүдийг ашиглан AI-гаар дүрийг нь бүтээх боломжтой юм.

Одоогийн байдлаар AI видео бүтээх технологийн хөгжил хурдацтай явагдаж байгаа бөгөөд инфлүенсэрүүд ч алдартнуудын “deepfake” видеог бүтээж, нийгмийн сүлжээнд байршуулж байна. Гэсэн хэдий ч, ийм аргаар бүтээсэн дүр хэр чанартай байх нь одоогоор тодорхойгүй байна. Валь Килмер өөрөө жүжиглэх урлагийг маш их хүндэлдэг байсан бөгөөд жүжигчид аливаа зүйлийг бодит амьдрал дээр туулсан хүнээс илүү гүнзгий ойлгодог гэж үздэг байжээ.

Дэлгэрэнгүйг эх сурвалжаас харах

Та юу гэж бодож байна?

Сэтгэгдлээ оруулна уу!
Please enter your name here

Холбоотой

spot_img

Шинэ

spot_img