“UNIQUE” цомог нь тэдний түүхэн дэх хамгийн өндөр борлуулалттай эхний долоо хоногийн дүнг үзүүлжээ.
P1Harmony хамтлаг нь 3-р сарын 12-нд шинэ мини цомог “UNIQUE” болон тус цомгийн нэрээ давхцуулсан гол дуугаа гаргасан билээ. Hanteo Chart-ийн мэдээллээр, “UNIQUE” цомог нь цомгийн эхний долоо хоногт 503,745 хувь борлогдож, хамтлагийн түүхэн дэх хамгийн өндөр борлуулалтын дээд амжилтыг эвджээ. Өмнөх амжилт нь өнгөрсөн жил гарсан “DUH!” цомгийн 443,108 хувь борлогдсон үзүүлэлт байв.
Энэхүү шинэ амжилтаараа P1Harmony хамтлагт баяр хүргэж байна.
https://www.viki.com/collections/3863119l-p1harmonys-k-drama-day-picks

