Шинэ хамтын гэрээнд хүрсэн нь WNBA-ийн түүхэн дэх чухал үйл явдал боллоо

Published:

WNBA-ийн тоглогчид болон лигийн удирдлагууд удаан хугацааны хэлэлцээрийн эцэст шинэ хамтын гэрээнд хүрснээр улирал тасрах эрсдэл ариллаа. Энэхүү гэрээ нь эмэгтэйчүүдийн сагсбаны алдар нэр өссөнийг илтгэх шинэ боломжуудыг тоглогчдод олгож байна.

ESPN-ийн мэдээлснээр, лигийн цалингийн хязгаар 1.5 сая доллараас 7 сая долларт хүртэл нэмэгдэж, дундаж цалин 600,000 долларт, хамгийн бага цалин 300,000 долларт хүрэхээр болжээ. Мөн шилдэг тоглогчид жилд дор хаяж 1.4 сая доллараар супермакс гэрээ байгуулах боломжтой болсон байна.

Тоглогчид лигийн орлогын 20 хувийг хуваалцах болсноор лигийн хөгжил цэцэглэлттэй хамт тэдний орлого нэмэгдэх юм. WNBPA-ийн дэд ерөнхийлөгч Бреанна Стюарт энэхүү орлогын хуваарилалтыг хамгийн чухал өөрчлөлт хэмээн онцолжээ.

https://x.com/ShamsCharania/status/2034267172835344621?s=20

Тэрээр “Бид орлогын хуваарилалтын төлөө тэмцсэн бөгөөд өмнө нь хэзээ ч тийм зүйл байгаагүй. Өмнөх гэрээгээр цалин тогтмол байсан бол одоо орлогын хуваарилалтын тогтолцоонд шилжиж байгаа нь хамгийн өндөр цалинтай тоглогчдын орлогыг өмнөхөөсөө хамаагүй өндөр түвшинд аваачна” гэжээ.

Энэхүү шинэ гэрээ нь тоглогчдод “үүеийн өмч хөрөнгө бий болгох боломж” олгохоос гадна, хуучин тоглогчдын тэтгэвэрт гарсны дараах нөхцөлийг сайжруулах юм. Улирал эхлэхэд хоёр сараас бага хугацаа үлдсэн бөгөөд тавдугаар сарын 8-нд нээлтийн тоглолт болохоор төлөвлөгджээ.

Эх сурвалжийг эндээс үзнэ үү

Та юу гэж бодож байна?

Сэтгэгдлээ оруулна уу!
Please enter your name here

Холбоотой

spot_img

Шинэ

spot_img