K-pop хамтлаг Hearts2Hearts “M Countdown” нэвтрүүлгийн энэ долоо хоногийн дугаарт “RUDE!” дууныхаа төлөө гурав дахь удаагаа тэргүүн байрт шалгарлаа.
Гуравдугаар сарын 19-ний өдөр болсон “M Countdown” нэвтрүүлгийн шалгаруулалтад Hearts2Hearts хамтлагийн “RUDE!” дуу болон BLACKPINK хамтлагийн “GO” дуу өрсөлдсөнөөс Hearts2Hearts 8,136 оноогоор тэргүүн байрт шалгарчээ. Хамтлагт баяр хүргэе.
Энэ өдрийн нэвтрүүлэгт ITZY, AB6IX, P1Harmony, Yena, NouerA, H1-KEY, TUNEXX, GHOST9-ийн Choi Junseong (Jun S), cosmosy, ALL(H)OURS, ODD YOUTH, LATENCY, Mighty Mouth (BBGIRLS-ийн Minyoung хамтран), V01D, AtHeart, AmbiO, VICTON-ийн Sejun зэрэг уран бүтээлчид оролцон тоглолтоо үзүүллээ.

