Топ Ранк компанийн гүйцэтгэх захирал Боб Арум боксын спортын хамгийн шилдэг тамирчдын нэг болох боломжтой Кэйшон Дэвисийн авьяасыг онцоллоо.
Топ Ранк компанийн гүйцэтгэх захирал Боб Арум боксын спортод олон жил ажиллах хугацаандаа Мухаммед Али, Флойд Мэйвезер, Мэнни Пакьяо зэрэг алдартай тамирчидтай хамтран ажиллаж байсан туршлагатай. Тэрээр одоогийн тамирчдынхаа дотроос ирээдүйд боксын түүхэнд мөнхрөх боломжтой нэгэн тамирчин байгааг онцолжээ. Боб Арум 94 настайдаа ч боксын урлагийг төгс мэддэг бөгөөд одоогоор гурван дэлхийн аварга, олон арван шилдэг боксчидтой хамтран ажиллаж байна.
Саяхан DAZN сувгийн ярилцлагад оролцох үеэр Боб Арум экс WBO холбооны хөнгөн жингийн аварга Кэйшон Дэвисийг “бүх цаг үеийн шилдэгүүдийн нэг болох чадвартай” хэмээн онцолсон юм. Дэвисийн хувьд авьяас чадвар ихтэй ч амьдралаа зохицуулж, ур чадвараа бүрэн дүүрэн гаргаж чадвал тэрээр боксын түүхэнд тодоор бичигдэх боломжтой гэж Арум үзэж байна.
Кэйшон Дэвис өнгөрсөн онд жин хасахдаа алдас гаргаж, хөнгөн жингийн аварга цолоо алдсан билээ. Түүнээс хойш тэрээр супер хөнгөн жинд шилжиж, нэгэн тулаанд сүүлийн мөчид гайхалтай нокаутаар ялалт байгуулсан. Одоо Дэвис 140 фунт (63.5 кг) жинд ердөө нэг тулаан хийгээд байгаа ч 147 фунт (66.7 кг) жинд аваргын төлөө тулалдах бэлтгэлээ базааж байгаа аж. Тэрээр Девин Хэйнитэй тулалдахыг эрмэлзэж байгаагаа илэрхийлсэн ч энэ тулаан удахгүй болох нь тодорхойгүй байна.
@daznboxing Bob Arum breaks down the Top Rank roster… and it’s STACKED with elite talent 🔥 #daznboxing #boxing #viral #fyp #fight

