Плутонгийн планетын статусыг эргэн хэлэлцэв

Published:

Америкийн тэрбумтан, сансрын нислэгийн нэрт зүтгэлтэн Жаред Айзекман Плутонгийн планетын статусыг дахин хэлэлцэх асуудлыг хөндсөн нь сансар судлалын хүрээнд ихээхэн анхаарал татаж байна.

1930 оны хоёрдугаар сарын 18-нд Канзасын Клайд В.Тумбоу анх нээсэн Плутон нь Нептунээс хойш тойрог замд эргэлдэх “Транснептуны биетүүд”-ийн анхдагч нь байсан юм. 2000-аад оны эхээр бусад томоохон Транснептуны биетүүд нээгдсэнтэй холбогдуулан планетийн ангиллыг өргөжүүлэх эсэх талаар маргаан үүсчээ. 2005 онд Майк Браун, Чад Трухильо, Дэвид Рабиновиц нар Плутоноос арай жижиг боловч илүү их масстай Эрисийг нээсэн нь энэ маргааныг улам ширүүсгэв.

Олон улсын Астрономийн Холбоо (IAU) 2006 онд планетийн шинэ тодорхойлолтыг баталж, Плутон, Эрис болон бусад биетүүдийг “одой планетууд” хэмээн ангилсан. Гэсэн хэдий ч хоёр арван жилийн дараа ч зарим америкчууд Плутоныг планетийн статустай болгохыг дэмжсээр байгаа юм.

Жаред Айзекман “Би Ерөнхийлөгч Трампыг Плутоныг дахин агуу болгохыг 100% дэмжиж байна. Канзасын бүх хүмүүс болон сансар судлал, агаарын тээврийн салбарт оруулсан тэдний агуу хувь нэмрийг хүндэтгэн, энэ нээлтийг зүй ёсоор нь планетийн статустай болгох ёстой гэж бодож байна” хэмээн мэдэгджээ. Тэрээр мөн Трампын засаг захиргаа NASA-г дэмжсэн гэдгийг онцолсон ч, өнгөрсөн жил сансрын агентлагт ихээхэн хохирол учруулж болохуйц таналт хийхийг оролдсон нь Конгрессын шийдвэрээр зогссон билээ.

1801 онд нээгдсэн астероидын бүс дэх хамгийн том биет болох Церес нь анх планетаар зарлагдаж байсан ч, дараа жил нь ижил тойрог замтай Паллас нээгдсэнтэй холбогдуулан маргаан үүсчээ. 1950-аад он гэхэд астероидуудыг планетийн ангиллаас хассан бөгөөд Цересийг 2006 онд одой планетаар тодорхойлжээ.

IAU-гийн тодорхойлолтоор планетийн гурван шаардлага байдаг: нарны эргэн тойронд тойрог замд эргэлдэх, гидростатик тэнцвэрт байдалд хүрэх хангалттай масстай байх (ойролцоогоор дугуй хэлбэртэй байх), болон тойргоо “цэвэрлэх”. Плутон нь гурав дахь шаардлагыг хангадаггүй, учир нь түүний тойрог зам Нептуны тойрог замыг огтлолцдог. Сансрын нислэгийн зарим удирдлагууд болон улс төрчид энэ тодорхойлолтыг өөрчлөх эсвэл Плутоныг планетаар дахин ангилахыг уриалж байгаа ч, IAU нь аливаа улс төрийн нөлөөллөөс ангид үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллага юм.

Дэлгэрэнгүйг эх сурвалжаас харах

Та юу гэж бодож байна?

Сэтгэгдлээ оруулна уу!
Please enter your name here

Холбоотой

spot_img

Шинэ

spot_img