Астероидыг ашигт малтмалын эх үүсвэр болгох шинэ арга

Published:

ТрансАстра компани астероидыг дэлхийн ойролцоох тогтвортой тойрог замд шилжүүлэн ашигт малтмал олборлох шинэ төслийг танилцууллаа.

Нисдэг сансрын чулуудыг том бөмбөлөгт хийж, дэлхийн ойролцоох аюулгүй тойрог замд аваачин ашигт малтмал олборлох шинэ арга замыг АНУ-ын ТрансАстра компани санал болгожээ. Энэхүү төсөл нь сансрын ашигт малтмал олборлолтын салбарт эргэлтийн цэг болох боломжтой.

ТрансАстра компани нь Олон улсын сансрын станц (ISS) дээр туршилт хийж, 32 футын (10 метр) хэмжээтэй агаар дүүргэгч уутыг амжилттай туршсан байна. Энэхүү уут нь сансрын вакуум орчинд олон удаа дэлгэгдэж, хураагдах боломжтойг баталжээ. Компанийн гүйцэтгэх захирал Жоел Серсел хэлэхдээ, энэ нь сансрын уутыг ашиглан астероидыг барих болон сансрын хог хаягдлыг цэвэрлэх технологийн үндэс суурийг тавьсан чухал алхам гэдгийг онцолсон байна.

ТрансАстра компани 2028 он гэхэд анхны астероидыг олборлох миссиээ эхлүүлэхээр төлөвлөж байна. Астероид нь ус, үнэт металл болон бусад ашигт малтмалаар баялаг байдаг тул сансрын аялал, бүтээн байгуулалтыг дэмжих боломжтой юм.

https://x.com/TransAstra_Corp/status/2034348075444318704?s=20

TransAstra aims to move 100-ton asteroid to stable orbit for processing

Дэлгэрэнгүйг эх сурвалжаас харах

Та юу гэж бодож байна?

Сэтгэгдлээ оруулна уу!
Please enter your name here

Холбоотой

spot_img

Шинэ

spot_img