Дэлхийн хит болсон BTS хамтлаг шинэ цомог “Arirang”-аа гаргахтай зэрэгцэн SiriusXM сувгаар тусгай радио нэвтрүүлгээ эхлүүлж байна.
“BTS Radio” хэмээх энэхүү түр суваг нь гуравдугаар сарын 20-ноос эхлэн долоо хоногийн турш ажиллах бөгөөд хамтлагийн шилдэг бүтээлүүд, гишүүдийн соло уран бүтээл, мөн шинэ цомог “Arirang”-ын дуунууд багтсан онцгой сонсголын туршлагыг фэнүүддээ амлаж байна. Энэхүү суваг нь SiriusXM сувгийн 79-р сувгаар болон SiriusXM аппликэйшнээр дөрөвдүгээр сарын 18 хүртэл сонсогдох боломжтой.
BTS хамтлагийн гишүүд болох RM, Jin, Suga, J-Hope, Jimin, V, Jungkook нар өөрсдийн шинэ цомог “Arirang”-ын бүтээлч үйл явцын талаарх түүх, мэдээлэлээ хуваалцах бөгөөд фенүүд нь өөрсдийн BTS-тэй холбоотой дурсамж, мессежээ илгээх боломжтой юм.
SiriusXM-ийн ерөнхийлөгч Скотт Гринстейн хэлэхдээ, “BTS хамтлаг дэлхийн хөгжмийн салбарт шинэ өнгө төрх авчирч, тэдний эргэн ирэлтийг хамтдаа тохиолдуулан BTS Radio-г нээж байгаадаа бид баяртай байна. Энэхүү суваг нь хамтлагийн гишүүдтэй ойр дотно харилцах, онцгой контентыг сонсох боломжийг фэнүүддээ олгоно” гэжээ.
“Arirang” цомог нь BTS хамтлагийн долоон гишүүний сүүлийн хэдэн жилийнхээ хамгийн анхны цомог юм. Учир нь гишүүд бүгд цэргийн албаа хааж дууссан билээ. Түүнчлэн BTS хамтлаг Netflix-тэй хамтран хоёр төсөл хэрэгжүүлж байна. Гуравдугаар сарын 21-нд “BTS The Comeback Live | Arirang” нэртэй шууд тоглолтыг Солонгосын Сөүл хотын Гванхвамун цэнгэлдэх хүрээлэнгээс шууд дамжуулах бөгөөд энэ нь цомгийн анхны дэлхийн хэмжээний тоглолт болно. Үүнээс долоо хоногийн дараа буюу гуравдугаар сарын 27-нд “BTS: The Return” хэмээх шинэ цомгийн бүтээлч үйл явцыг харуулсан баримтат киног танилцуулах юм.
Мөн BTS хамтлаг 2026-2027 онд Ази, Хойд Америк, Европ, Латин Америк, Австрали зэрэг тивийг дамнан анхны бүрэн хэмжээний аялан тоглолтоо хийхээр төлөвлөж байна. Энэхүү аялан тоглолт нь хамтлагийн түүхэн дэх хамгийн өргөн хүрээтэй аялал болох төлөвтэй байгаа бөгөөд нийт 82 удаагийн тоглолт хийхээр төлөвлөгджээ.

