Америкийн жүжигчин Lili Reinhart тус хамтлагийн шинэ уран бүтээлд уригдан оролцжээ.
BTS хамтлагийн удаан хүлээгдэж байсан тав дахь студийн цомог “Arirang”-ийн гол сингл болох “Swim” дууны клип цацагдлаа. Энэхүү сингл нь цомгийн бусад дуунуудаас илүү тайван, синтезатор аянд тулгуурласан хөгжимтэй юм. Клипийн эхэнд Lili Reinhart музейд байх хөлгийг харж зогссоноор эхэлж, дараа нь BTS хамтлагийн долоон гишүүн болох RM, Jin, Suga, J-hope, Jimin, V, Jungkook нар далайчдын хувцастай хөлөг дээр гардаг. “Swim” дуу нь BTS хамтлагийн амьдралын талаарх үзэл бодлыг илэрхийлсэн бөгөөд өмнөх “Life Goes On”, “Permission to Dance” зэрэг дуунуудтайгаа ижил утга санааг агуулна.
Клипт гарч буй хөлөг нь эдгэрэл болон өсөлтийн бэлгэдэл болж, Reinhart-ийн дүрийг төлөөлнө. Тэрээр хөлөг дотор сэрж, эргэлзэл, шаналалтай тулгардаг ч BTS гишүүдийн дэмжлэгтэйгээр эргэн ухаарч, урагш тэмүүлэх хүчээ олж авдаг. Лиссабон хотод хийгдсэн уг клипийг Tanu Muino найруулсан бөгөөд тэрээр Jungkook-ийн “Standing Next to You” соло клипийг ч мөн найруулсан билээ.
“Arirang” цомогт “урагшилж байх” нь гол сэдэв болсон бөгөөд “Swim” дуу нь амьдралын олон давалгааг туулан сэлүүрдэх шийдэмгий байдлыг онцолдог. Урсгалыг эсэргүүцэх бус, өөрийн хэмнэлээр урагшлах нь амьдралыг хайрлахын илрэл гэж дуунд өгүүлдэг. BTS хамтлагийн хэлснээр, “Swim” дуу нь амьдралыг тольдох мэт бөгөөд хүмүүст өдөр тутамдаа урагш сэлүүрдэхэд нь хүч өгнө хэмээн найдаж байгаа аж. Энэ дуу нь “Ариран” ардын дуу шиг олон үеийн турш хүмүүстэй хамт байх болно гэж тэд үзэж байна.
Lili Reinhart энэ сард BTS хамтлагийн анхны бүрэн хэмжээний, долоон гишүүнтэй хамтын бүтээл болох “Arirang” цомгийг изэлдсэн бөгөөд цомгийн баярыг тохиолдуулан Netflix-ээр “BTS The Comeback Live | Arirang” нэртэй шууд тоглолтын нэвтрүүлэг болон “BTS: The Return” баримтат кино гарах гэж байна. Түүнчлэн, BTS хамтлаг 2026-2027 онд Ази, Хойд Америк, Европ, Латин Америк, Австрали даяар аялан тоглолт хийхээр төлөвлөж байгаа бөгөөд энэ нь тэдний хамгийн өргөн цар хүрээтэй аялан тоглолт болох юм.

