Улмаар Ньюкасл багийн ахлагч Бруно Гимараэсийг Манчестер Юнайтед клуб 70 сая фунт стерлингээр худалдаж авахаар бэлтгэж байна гэсэн мэдээлэл гарсан. Одоогоор Гимараэс бэртэлтэй байгаа бөгөөд ням гарагийн Сандерлендтэй хийх тоглолтыг өнжихөөр болжээ.
“Би энэ тухай ямар ч хариулт өгөхгүй, цаг заваа дэмий үрмээргүй байна. Бруно бол манай багийн ахлагч, тэр бүрэн итгэлтэй бөгөөд одоогоор бэртлээ эдгээхэд л анхаарлаа төвлөрүүлж байна” хэмээн дасгалжуулагч Эдди Хоу мэдэгдэв. Тэрээр энэ мэдээллийг “утгагүй зүйл” хэмээн хэлж, энэ нь багийн хувьд асуудал үүсгэхгүй ч тоглогчдын анхаарлыг сарниулах хүсээгүй гэдгийг онцлон тэмдэглэв.
Фабрицио Романогийн мэдээлснээр, Ньюкасл ирэх улиралд Аваргуудын лигт шалгарч чадахгүй бол Гимараэс болон түүний хагас хамгаалалтын түнш Сандро Тонали зэрэг тоглогчдыг алдах эрсдэлтэй аж. Романо хэлэхдээ, Манчестер Юнайтед Гимараэст сонирхолтой байгаа ч Саудын Арабын хөрөнгө оруулалттай багуудаас шилдэг тоглогчдыг авах нь хэцүү байдаг тухай дурджээ.

