Топ-3 байраа бэхжүүлэх зорилготой “Улаан чөтгөрүүд” талбай дээрээ тоглоно.
“Манчестер Юнайтед” баг Премьер лигийн гуравдугаар байраа хадгалж үлдэхийн тулд “Борнмут”-тай хийх тоглолтондоо ялах зорилготой байна. Одоогоор тэд дөрөвдүгээрт буй “Астон Вилла”-гаас гурав, “Ливерпуль”-ээс таван оноогоор илүү байгаа юм. Энэхүү тоглолтонд ялснаар тэд шилдэг гурвын байраа баталгаажуулах боломжтой.
Тоглолтонд “Манчестер Юнайтед”-ын хаалганд Сэнне Лэмменс, хамгаалалтад Диого Далот, Люк Шоу, Ленни Йоро, Харри Магуайр нар гарахаар болжээ. Харин хагас хамгаалалтад Английн шигшээ багт дуудагдсан Кобби Майноо, мөн Каземиро, Бруно Фернандес нар тоглоно. Довтолгоонд Матеус Кунья, Амад Диалло нар туслах бөгөөд урд талд Брайан Мбуемо тоглох аж.
“Борнмут”-ын бүрэлдэхүүнд хаалганд Петровиц, хамгаалалтад Хименес, Хилл, Сенэси, Труфферт, хагас хамгаалалтад Кристи, Скотт, Райан, Адли, Таверньер нар, довтолгоонд Эванилсон нар гарахаар болжээ.
Тоглолтын бүрэлдэхүүн:
Борнмут: Петровиц, Хименес, Хилл, Сенэси, Труфферт, Кристи, Скотт, Райан, Адли, Таверньер, Эванилсон.
Сэлгээ: Мандас, Смит, Диаките, Милосавлевич, Брукс, Тот, Ганнон Доак, Крупи, Юнал.
Манчестер Юнайтед: Лэмменс, Далот, Йоро, Магуайр, Шоу, Каземиро, Майноо, Фернандес (ахлагч), Амад, Мбуемо, Кунья.
Сэлгээ: Байиндир, Фредриcсон, Хэвен, Маласиа, Т. Флетчер, Маунт, Угарте, Сеско, Зиркзе.

