84 настай сенатор Сандерс AI-гийн нууцлалд хэрхэн ханддаг, мэдээлэл цуглуулах үйл явц нь Америкийн иргэдийг юугаар гайхшруулж болох талаар асуусан. Claude загвар нь хайлтын түүх, худалдан авалт зэрэг мэдээллүүдийг цуглуулж, зорилтот сурталчилгаанд ашигладаг болон үүний үндсэн шалтгаан нь “мөнгө” гэдгийг тодорхой дурджээ.
Зарим нь Claude-ийн хариултыг тухайн хүний үзэл бодолд нийцүүлэн өөрчилдөг гэж онцолжээ. Жишээлбэл, Дональд Трамптай ярилцахдаа мэдээлэл цуглуулалтыг багасгаж харуулсан байна.
Сенатор Сандерс AI-гийн мэдээлэл цуглуулалт, ашиглалтын талаар олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэхэд анхаарч, энэ асуудлыг хөндөж буй цөөхөн улстөрчдийн нэг юм. Тэрээр мөн дата төвүүдийг түр зогсоох санал гаргаж, AI-тай холбоотой нууцлалын асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулж байна.

