Пенсильвани мужийн сургуулийн гадна хүүхэд тээвэрлэж байсан цэцэрлэгийн багшийг зодсон хэрэгт холбогдсон этгээдийг Өмнөд Каролина мужаас баривчилжээ.
29 настай Рашием Рассел хэмээх этгээд мягмар гарагийн орой сургуулийн автобус хүүхэд тээвэрлэж байхад замын хөдөлгөөнийг зогсоосон цэцэрлэгийн багшийг уурлаж, машинаасаа буун зодсон байна. Улмаар зодуулсан багш нь ухаан алдан унаж, гэмтсэн тул ажлаасаа чөлөөлөгдөхөд хүрсэн байна.
Цагдаагийн байгууллага болон олон нийтийн тусламжтайгаар тус этгээдийг эрэн сурвалжилж, Өмнөд Каролина мужийн Дарлингтон хотод байрлах гэрт нь баривчилжээ. Уг хэргийн талаарх мэдээлэл цахим орчинд өргөн тархсан бөгөөд олон нийтээс тусламж хүссэн байдаг.
Одоогоор Рашием Рассел нь хүндээр танхайрч, эрүүл мэндэд нь халдсан хэргээр буруутгагдаж байгаа бөгөөд Пенсильвани руу шилжүүлэн өгөхөөр хүлээж байна.

