“Бүлээн хаан” Тайсон Фьюри эцэг Жон Фьюригийн “тэр дууссан” гэх мэдэгдлийг няцаалаа.
Тайсон Фьюри удахгүй буюу дөрөвдүгээр сарын 11-нд Лондон дахь Тоттенхэм Хотспур цэнгэлдэх хүрээлэнд Арсланбек Махмүдовтой хийх тулаанаар зодог тайлалтаа дуусгавар болгож, рингэнд эргэн ирэхээр бэлдэж байна. Энэ тулааны өмнө түүний эцэг Жон Фьюри хүүтэйгээ харилцаагаа тасалж, Тайсон нь Деонтей Уайлдертай хийсэн тулаануудаас хойш “алга болсон” гэж мэдэгдсэн нь олон нийтийг гайхашруулсан юм. Жон Фьюри хүүгээ Олександер Усиктай тулалдахыг эсэргүүцэж байсан бөгөөд тэд гурав дахь удаагаа учран таарвал хүү нь Украины боксчныг ялж чадахгүй гэж үзжээ.
Тайсон Фьюри үүнтэй холбогдуулан ESPN агентлагт ярилцлага өгөхдөө өөрийн чадварт ямар нэгэн асуудал байгааг анзаараагүй бөгөөд Усиктай хийсэн хоёр тулаандаа гайхалтай үзүүлсэн тоглолтондоо “маш их баяртай” байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр өөрийгөө таван жилийн өмнөхтэйгээ адил боксчин гэж үзэж байгаа бөгөөд Усиктай хийсэн тулаануудаа “төгс” гэж үнэлсэн байна. Фьюригийн хувьд шүүгчдийн шийдвэр нь таалагдаагүй ч өөрийн гүйцэтгэлдээ сэтгэл хангалуун байгаа аж.
Хөгжөөн дэмжигчид энэ жил Фьюри болон Энтони Жошуа нарын тулааныг үзэх найдлагатай байгаа ч эхлээд “Бүлээн хаан” ирэх сард Махмүдовтой хийх тулаанд өөрийн чадвараа батлан харуулах ёстой юм.

