“Ливерпүүл” болон “Челси” клубууд Реал Мадридын хагас хамгаалагч Эдуардо Камавингаг худалдан авах сонирхолтой байгаагаа илэрхийлжээ.
“Caught Offside” мэдээлснээр, “Ливерпүүл” клуб Премьер лигийн аварга болсныхоо дараа шинэ тоглогчидтой баг бүрэлдэхүүнээ шинэчлэн, тогтвортой байдлаа хадгалахын тулд их хэмжээний хөрөнгө зарцуулсан. Гэсэн хэдий ч энэ улиралд тус клуб тоглолтын хувьд тогтворгүй байгаа нь “Челси”-тэй өрсөлдөхөд нь бэрхшээл учруулж байна.
“Ливерпүүл”-ийн зүгээс Эдуардо Камавингаг авах сонирхол нь илүү хүчтэй байгаа бөгөөд “Челси”-г гүйцэж түрүүлэх боломжтой гэж үзэж байна.

