2026 оны хамгийн хүлээлттэй бүтээлүүдийн нэг болох “Төслийн аврал” (Project Hail Mary) кино дэлгэцнээ гарч, үзэгчдийн хүртээл боллоо. Энди Вейрийн ижил нэртэй бестселлер романаас сэдэвлэсэн уг бүтээл нь нээлтээ хийсэн даруйдаа шүүмжлэгчид болон кино сонирхогчдоос өндөр үнэлгээ аваад байна.
Фил Лорд, Крис Миллер нарын найруулсан тус кинонд Райан Гослинг гол дүрийг бүтээсэн бөгөөд сансрын хөлөгт ганцаараа сэрсэн нэгэн эрдэмтэн хүн төрөлхтнийг мөхлөөс аврах аюултай бөгөөд ээдрээтэй даалгаврыг гүйцэтгэж буй тухай өгүүлдэг. Хэдийгээр киноны трейлерүүд зарим гол үйл явдлыг эрт илчилсэн хэмээн зохиолыг нь уншсан үнэнч фэнүүд нь шүүмжилж байсан ч киноны гүйцэтгэл тэдний голыг гонсойлгосонгүй.
Ялангуяа Райан Гослингийн гайхалтай жүжиглэлт болон түүний сансар дахь хамтрагч, харь гарагийн дүр болох Роки нарын харилцаа үзэгчдийн хайрыг хамгийн ихээр татаж байна. Рокигийн өвөрмөц төрх байдал, зан чанар нь энэхүү шинжлэх ухааны зөгнөлт бүтээлд “амьд” мэдрэмж, дулаан уур амьсгалыг нэмж өгчээ.
“Төслийн аврал” кино кассны орлогоороо тэргүүлж, энэ оны шилдэг бүтээлүүдийн нэг болох нь хэдийнэ тодорхой болоод байна.
Эрхэм үзэгч та бүхэн уг киноны талаар ямар бодолтой байна вэ? Таны хүлээлтэд хүрч чадсан уу, эсвэл дутагдалтай тал ажиглагдав уу? Өөрийн сэтгэгдлээ бидэнтэй хуваалцаарай.

