Мэргэжлийн боксын ертөнцөд “Boots” нэрээрээ алдаршсан Жарон Эннис удахгүй рингнээ эргэн ирж, карьерынхаа хамгийн чухал тулаануудын нэгийг хийх магадлалтай болоод байна. Тэрээр өмнө нь Вергил Ортизтой тулалдахаар төлөвлөж байсан ч Ортиз болон түүний промоутер Оскар Де Ла Хойя нарын хооронд үүссэн маргаанаас болж уг тулаан цуцлагдаад байсан юм.
Гэвч Top Rank компани болон DAZN стриминг платформ хоорондоо хамтран ажиллах гэрээ байгуулсан нь Жарон Эннист шинэ боломжийг нээж өглөө. Спортын сэтгүүлч Крис Манниксын мэдээлснээр, Жарон Эннис болон залуу аварга Зандер Зайас нарын багийнхан тулалдах асуудлаар хэлэлцээрийн шатандаа явж байгаа бөгөөд хоёр тал гэрээг баталгаажуулахад тун ойрхон байгаа аж.
Зандер Зайас нь боксын түүхэн дэх хамгийн залуу нэгдсэн дэлхийн аварга гэдгээрээ онцлогтой. Тэрээр энэ оны нэгдүгээр сард Аббас Барауг ялж, WBO болон WBA холбооны аваргын бүсүүдийг эзэмших болсон юм. Хэрэв энэхүү тулаан албан ёсоор товлогдвол хоёр ялагдалгүй тамирчин хоорондоо учраа таарах бөгөөд Жарон Эннисийн хувьд хоёр дахь жиндээ дэлхийн аваргын бүс эзэмших алтан боломж болох юм. Спортын шинжээчид энэхүү тулааныг энэ оны хамгийн өндөр хүлээлттэй тулаануудын нэгээр нэрлэж байна.

