Microsoft компани Windows үйлдлийн системтэй гар тоглоомын төхөөрөмжүүдэд (handhelds) зориулж Xbox горимдоо виртуал хулганы курсорыг туршиж эхэллээ. Шинэ “Gamepad Cursor” функц нь ROG Ally X зэрэг төхөөрөмжүүдийн зүүн аналог стикийг (joystick) виртуал хулгана болгон ашиглах боломжийг олгож байна.
Энэхүү функц нь Asus-ийн Armoury Crate зэрэг гуравдагч програмуудын санал болгодог хулганы горимоос ялгаатай нь Windows 11-ийн Xbox горим болон Game Bar-тай шууд интеграцчилагдсан тул ашиглахад илүү хялбар, тогтвортой байх юм. Хэрэглэгч Game Bar-аас уг сонголтыг идэвхжүүлснээр зүүн стикээрээ дэлгэц дээрх курсорыг удирдаж эхэлнэ.

Энэхүү шинэчлэл нь контроллероор удирдахад зориулагдаагүй програмууд болон тоглоомын цэсүүд дээр ажиллахад, мөн нарийвчлалтай удирдлага шаардлагатай үед гар төхөөрөмж ашиглагчдад маш том давуу тал болох юм. Одоогоор уг функц туршилтын шатандаа явагдаж байгаа бөгөөд удахгүй бүх хэрэглэгчдэд хүрэх хүлээлттэй байна.

