Ливерпүүл болон Францын шигшээ багийн довтлогч Хьюго Экитике Ахиллесийн шөрмөсөө тасалсны улмаас есөн сар хүртэлх хугацаанд талбайд гарах боломжгүй боллоо. Ингэснээр тэрбээр ирэх 2026 оны ДАШТ-ийг алгасах нь тодорхой болсон нь томоохон цохилт болж байна.
Парис Сен-Жермен багийн эсрэг хийсэн Аваргуудын лигийн тоглолтын үеэр бэртэл авсан Экитикег талбайгаас дамнуургаар авч гарсан юм. Францын хэвлэлүүдийн мэдээлснээр, түүний нөхөн сэргээх хугацаа урт үргэлжлэх бөгөөд энэ ондоо багтаж талбайд эргэн ирэх боломжгүй ажээ.
Энэхүү гарз нь Ливерпүүл болон Францын шигшээ багийн хувьд хүнд тусаж байна. Экитике энэ улиралд Ливерпүүлийн төлөө 41 тоглолтод оролцож, 15 гоол оруулсан өндөр амжилттай байсан юм.
Багийн дасгалжуулагч Арне Слот энэ талаар хэлэхдээ, “Энэ нь түүний хувьд маш хүнд цохилт болж байна. Улирлын ийм чухал үед бэртэл авах нь тоглогчийн хувьд маш хэцүү зүйл” хэмээн харамсаж буйгаа илэрхийлжээ.

