Лос-Анжелес хотын Ла Бреагийн шаврын нүхэнд асар том цоорхой үүсэж, түүнд унасан хүмүүс үл мэдэгдэх эртний ертөнцөд орж буй тухай өгүүлдэг “La Brea” цувралын бүх анги Netflix-д нэмэгдэхээр боллоо. NBC телевизээр 2021 оноос 2024 оны хооронд гурван улирал дамжин нийт 30 анги цацагдсан уг бүтээлийг ирэх 5-р сарын 1-ний өдрөөс эхлэн Netflix-ийн хэрэглэгчид албан ёсоор үзэх боломжтой болж байна. Өмнө нь зарим улс оронд цацагдахдаа 2025 оны эцэс гэхэд 21.5 сая үзэлт авч амжсан тус цуврал ийнхүү АНУ-ын зах зээлд нэвтэрч байгаа нь энэ юм.
Кешет Студиос болон Universal Television-ийн бүтээсэн тус цувралд Натали Зиа, Эоин Макен, Чике Оконково нарын жүжигчид тоглосон бөгөөд Rotten Tomatoes-оос 58%, IMDB-ээс 5.8/10 гэсэн холимог үнэлгээг авч байжээ. Одоогоор Peacock болон Amazon Prime Video-д үзэх боломжтой байгаа уг цуврал Netflix-д орсноор илүү өргөн хүрээний үзэгчдэд хүрэх боломж бүрдэж байна.

