АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй Бээжин хотноо биечлэн уулзах үеэрээ Ираны асуудлаар чухал тохиролцоонд хүрсэн талаараа мэдээллээ. Трампын хэлснээр БНХАУ-ын удирдагч Иран улсад цэргийн тоног төхөөрөмж нийлүүлэхгүй гэдгээ амласан байна.
Трамп “Fox News” сувагт өгсөн ярилцлагадаа “Ши Жиньпин Иранд цэргийн тоног төхөөрөмж өгөхгүй гэдгээ мэдэгдсэн. Энэ бол маш том мэдэгдэл” хэмээн онцолжээ. АНУ-ын засаг захиргаа БНХАУ-ыг Иранд шахалт үзүүлж, бүс нутагт энх тайван тогтооход дэмжлэг үзүүлэхийг уриалсаар ирсэн. Ялангуяа АНУ болон Израилын агаарын цохилтын хариуд Ираны тал хаагаад байсан стратегийн ач холбогдол бүхий Хормузийн хоолойг дахин нээхэд Хятадын оролцоо чухал байгааг Трамп тэмдэглэсэн юм. Хятад улс тус бүс нутгаас нефтийнхээ ихэнх хэсгийг импортолдог тул хоолойг нээлттэй байлгах нь Бээжингийн ашиг сонирхолд нийцэж байгаа аж.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио “NBC News”-д өгсөн ярилцлагадаа “БНХАУ Хормузийн хоолойг цэргийнжүүлэхийг дэмждэггүй бөгөөд Ираны зүгээс тээврийн хөлөг онгоцуудад тавьсан татварыг эсэргүүцэж байгаа” гэв. Харин Сангийн сайд Скотт Бессент “CNBC”-д мэдээлснээр, Хятадын тал хоолойг дахин нээхийн тулд хөшигний ард идэвхтэй ажиллаж байгааг дурджээ.
Ираны хэвлэлүүдийн мэдээлснээр дөрөвдүгээр сарын сүүлээр Хятадын зарим хөлөг онгоцууд Хормузийн хоолойгоор нэвтрэх зөвшөөрөл авсан байна. Ираны цэргийн удирдлагууд “найрсаг” улс орнуудын худалдааны хөлөг онгоцууд зааварчилгааг дагаж мөрдсөн тохиолдолд нэвтрэх боломжтойг мэдэгдсэн юм.
Ши Жиньпин Трамптай уулзахдаа хоёр их гүрэн нийтлэг ашиг сонирхолтой салбартаа хамтран ажиллах шаардлагатайг онцолсон ч Ойрхи Дорнодын хямралын талаар шууд дурдаагүй байна. Гэсэн хэдий ч БНХАУ-ын Гадаад хэргийн яам Иранд тусламж үзүүлсэн гэх шалтгаанаар Хятадын компаниудад АНУ-аас тавьсан хоригийг “хууль бус” хэмээн буруушааж, компаниудаа тус хоригийг биелүүлэхгүй байхыг үүрэг болгожээ.
Одоогийн байдлаар АНУ-ын Төв командлал (CENTCOM) дөрөвдүгээр сарын 13-наас хойш 72 хөлөг онгоцыг чиглэлээ өөрчлөхөд хүргэж, дөрвийг нь саатуулаад байгаа юм. Бээжин дэх энэхүү дээд хэмжээний уулзалт нь бүс нутгийн хурцадмал байдлыг намжаах, дэлхийн эрчим хүчний гол зангилааг чөлөөлөхөд чухал алхам болно гэж шинжээчид үзэж байна.
Дэлгэрэнгүйг эх сурвалжаас харах
↓Эх сурвалжийг нээх ↓
US President Donald Trump said Chinese President Xi Jinping had promised him that China would not send military aid to Iran. The leaders held talks in Beijing on Thursday, marking the first visit by a US president to China since 2017.
US officials sought to persuade China to help pressure Iran into agreeing to US peace terms and reopening the Strait of Hormuz, which Tehran closed to “enemy ships” in response to US and Israeli airstrikes.
“He said he’s not gonna give military equipment. That’s a big statement,” Trump told Fox News. He added that China wanted the Strait of Hormuz to remain open because it imports oil from the region.
“He said they buy a lot of their oil there, and they’d like to keep doing that,” Trump said.
US Secretary of State Marco Rubio told NBC News that “the Chinese side said they are not in favor of militarizing the Strait of Hormuz.” He added that Beijing does not support Iran imposing tolls on ships passing through the waterway. Treasury Secretary Scott Bessent told CNBC that China “will be working behind the scenes” to help restore access to the strait.
Iranian media reported on Thursday that some Chinese ships had been allowed to sail through the strait, as officials insisted that commercial vessels from friendly nations could pass provided they followed instructions from the Iranian military.
In his opening remarks before a meeting with Trump, Xi stressed the need for the two superpowers to cooperate in areas where they share common interests, without directly mentioning the Middle East crisis. China’s Foreign Ministry has condemned the “illegal” US sanctions on Chinese businesses accused of helping Iran, while the government ordered the companies not to comply.
The US has maintained its own blockade of Iran’s ports, with US Central Command saying it had redirected 72 ships and disabled four others since April 13.
You can share this story on social media:


