Украины дроны довтолгооны улмаас дотоодын зах зээлд түлшний хомсдол үүсэж, үнэ өссөнтэй холбогдуулан Оросын засгийн газар дизель түлшний экспортыг түр хугацаагаар зогсоолоо.
Лхагва гарагт ОХУ-ын засгийн газар дизель түлшний экспортыг долдугаар сарын 31-нийг хүртэл хориглох шийдвэр гаргав. Шадар сайд Александр Новакийн мэдэгдснээр, энэхүү арга хэмжээ нь дотоодын зах зээлийн хангамжийг нэмэгдүүлэх зорилготой бөгөөд Орос улс ирэх долдугаар сараас эхлэн түлш импортлохоор төлөвлөж байна.
Украины зүгээс Оросын эрчим хүчний дэд бүтцэд чиглэсэн дроны довтолгоо эрчимжсэний улмаас дизель болон бензиний нийлүүлэлт тасалдаж, зарим бүс нутагт шатахуун түгээх станцуудад урт дараалал үүсээд байгаа юм. Шадар сайд А.Новак шатахуун түгээх станцууд дахь нөхцөл байдал олон нийтийн дунд түгшүүр төрүүлж буйг хүлээн зөвшөөрөв.
Энэхүү хориг арга хэмжээний улмаас Европ дахь дизель түлшний үнэ нэг торх нь 60.17 ам.доллар хүрч, дээд амжилт тогтоолоо. Тээврийн мэдээллээс үзэхэд, Оросын далайн тээврийн дизель болон хийн түлшний экспорт зургаадугаар сард өмнөх сараас 39 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 46 хувиар буурчээ.
Зургаадугаар сарын байдлаар Турк болон Бразил улсууд Оросын түлшний гол худалдан авагчид хэвээр байгаа бөгөөд нийт экспортын тал орчмыг эзэлж байна. Мөн Египет, Марокко, Сенегал улсууд Оросын дизель түлшний томоохон импортлогчдын тоонд багтжээ.
Дэлгэрэнгүйг эх сурвалжаас харах
↓Эх сурвалжийг нээх ↓
Russia introduced a ban on diesel exports on Wednesday as part of a raft of measures to support the domestic fuel market after a campaign of Ukrainian drone attacks on oil refineries triggered shortages and price spikes in some regions.
Drivers in many regions are facing hours-long lines to refuel, as intensifying Ukrainian strikes on Russian energy infrastructure squeeze supplies of diesel and gasoline.
Deputy Prime Minister Alexander Novak told a televised government meeting that the fuel situation remained complex and that “it is clear that the current situation at filling stations is causing concern among the public.”
“Today, a ban on diesel fuel exports was introduced, and this will make it possible to increase supplies to the domestic market,” he said, adding that Russia would start importing fuel in July.
The government said the ban, which includes producers of the fuel, will be in place until July 31.
Benchmark European diesel margins LGOc1-LCOc1 rose to a record $60.17 per barrel after Russia banned exports.
In June, Turkey and Brazil remained the dominant buyers, together absorbing at least half of the available cargoes, shipping data showed.
Russia’s exports of seaborne diesel and gasoil exports had already plunged in June, collapsing by 39% from the previous month to around 1.8 million metric tons and falling 46% from 3.35 million tons in the same month a year ago.
Beyond the main buyers, Morocco, Egypt and Senegal also emerged as major importers of Russian diesel cargoes in June, shipping data showed.

