ОХУ-д удаан хугацаагаар хоригдох ял эдэлж буй АНУ-ын тэнгисийн цэргийн хүчний бэлтгэл офицер Роберт Гилманыг эмнэлэгт хэвтүүлсэн талаар “Коммерсант” сонин мэдээллээ.
Түүний өмгөөлөгч Гилманд эмчилгээ хийлгэж байгааг баталсан боловч онош болон биеийн байдлын талаар тодорхой мэдээлэл өгөхөд эрт байна гэж мэдэгджээ. Энэ асуудлаар АНУ-ын Төрийн департаментаас тайлбар авахаар хандсан байна.
Роберт Гилман 2022 онд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ цагдаагийн ажилтанд халдсан хэргээр анх ял сонссон юм. Улмаар шоронгийн ажилтнууд болон улсын мөрдөн байцаагчид халдсан гэх үндэслэлээр түүний ялыг 2024 онд сунгасан байна. Өнгөрсөн арванхоёрдугаар сард гарсан шүүхийн шийдвэрээр тэрээр нийт 10 жилийн хорих ял эдэлж байгаа юм.
Түүнийг дэмжигчдийн зүгээс Гилманыг анх баривчлагдах үедээ эрүүл мэндийн асуудалтай байсан бөгөөд шоронд байх хугацаандаа өдөөн хатгалгад өртсөний улмаас нэмэлт ял сонссон гэж үздэг. Одоогоор Воронеж хотын шүүх прокурорын гаргасан давж заалдах гомдлыг түүний өвчний улмаас хойшлуулаад байна.
Өнгөрсөн онд Кремльд ойр эх сурвалжийн мэдээлснээр, Роберт Гилман нь АНУ-ын тал ОХУ-аас суллаж, эх оронд нь буцаахыг хүсэж буй есөн иргэний жагсаалтад багтсан байжээ.
Дэлгэрэнгүйг эх сурвалжаас харах
↓Эх сурвалжийг нээх ↓
Former U.S. Marine Robert Gilman, jailed on a lengthy sentence in Russia, has been admitted to the hospital, Kommersant newspaper reported Thursday.
Gilman’s lawyer was quoted saying his client was receiving treatment but that it was too early to talk about a diagnosis.
Reuters requested a comment from the U.S. State Department.
Gilman was initially jailed in 2022 for assaulting a police officer while drunk, and his sentence was extended in 2024.
The extension followed subsequent convictions for assaulting prison officials and a state investigator.
State media reported last December he now faces a total 10-year sentence after a further conviction for assaulting prison staff.
His U.S. supporters claim he was ill when first arrested, and was provoked while in prison into actions leading to the further charges.
Kommersant said that because of Gilman’s unspecified illness, a court in the southern city of Voronezh had postponed a hearing into a prosecutor’s appeal against the latest sentence.
A source close to the Kremlin told Reuters last year that Gilman was one of nine people on a list of Americans jailed in Russia that Washington wanted to be released and returned to the U.S.

