“The Fantastic Four: First Steps” киноны трейлер цацагдсанаар удахгүй нээлтээ хийх Marvel-ийн бүтээлийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Тэгвэл энэ удаагийн трейлер бидэнд ямар сэтгэгдэл төрүүлэв? Мөн фенүүд хэрхэн хүлээж авсан бэ? Ингээд трейлерийн тоймыг хүргэе.
“The Fantastic Four: First Steps” кино MCU-ийн хувьд эргэлтийн цэг болох нь гарцаагүй. Эерэг, сөрөг аль ч талаас нь авч үзсэн энэ бүтээл Marvel-ийн ирээдүйн чиглэлийг тодорхойлох болно. Avengers: Endgame-ийн дараагаас эхлэн Disney-ийн Marvel кинонууд хүндхэн замыг туулж байгаа нь нууц биш. Үзэгчид супербаатарын киноноос залхаж эхэлсэн гэх яриа ч түгээмэл болсон.
Гэхдээ First Steps кино бүх зүйлийг эхнээс нь авч үзэж, Marvel-ийн хамгийн анхны баатруудыг MCU-д танилцуулах зорилготой байна. 1960-аад оны ретрофутурист хэв маягтай Дэлхий дээр өрнөх уг киноны трейлер Жэк Кирби, Стэн Лигийн анхны комик номын хэв маягийг гайхалтай гаргажээ. Дөрвөн гол дүр уламжлалт хөх, цагаан өнгийн хувцастайгаа тун сайхан зохицож харагдана. Харин The Thing-ийн дүрийн CGI төгс болж чадсангүй. Чулуун биетэй дүрийн нүүрний хувирал, сэтгэл хөдлөлийг амилуулах амаргүй ажил боловч 2015 оны Fant4stic-ийн бүтэлгүй дүрслэлтэй харьцуулахад энэ удаагийн хувилбар илүү үнэнчээр буужээ.
Түүнчлэн Галактус трейлерт гарч ирсэн ч бүрэн дүрслэл нь хараахан ил болоогүй. Энэ нь киноны албан ёсны нээлт хүртэл үргэлжлэх байх гэж найдаж байна. Үүнээс гадна трейлерийн хувьд зохиолын гол өрнөлийг илчлэхээс илүүтэй Fantastic Four-ийн гэр бүлийн харилцааг харуулахад төвлөрчээ. Мөн Майкл Жиаккино-ийн хөгжмийг онцлохгүй өнгөрч болохгүй. Найдвар, өөдрөг үзлээр дүүрэн уг аялгуу яг л Fantastic Four киноны өнгө аястай нийцэж байна.
Үнэлгээ: 4/5
“The Fantastic Four: First Steps” фенүүдийн сэтгэгдэл
Трейлерийн анхны хүлээлт их эерэг байна. Энэ нийтлэлийг бичих үеийн байдлаар 160,000 гаруй лайк, 6,500 орчим дислайк цуглуулсан байна.
Үзэгчид энэ киног Disney-ийн Marvel бүтээлүүдийг дахин сэргээх том боломж гэж харж байгаа бололтой.
fantastic 4 trailer….marvel you have won me back pic.twitter.com/FDSsUR38CF
— dave (@daveiscoolguy) February 4, 2025
Мөн жүжигчдийн сонголтыг сайшаах хүмүүс олон байсан бөгөөд Сью Сторм онцгой анхаарал татаж байна.
Sue Storm in Fantastic 4, you can take my life pic.twitter.com/E0Pqe15Kvv
— kay @ Sue Storm (@LegendaryKay__) February 4, 2025
“The Fantastic Four”-ийн subreddit дээрх хэрэглэгчид трейлерийг ихэвчлэн сайшааж байна.
“Энэ яг л Fantastic Four шиг харагдаж, мэдрэгдэж, сонсогдож, нөлөөлж байна” гэж нэгэн үзэгч бичжээ. “Гэр бүл, сэтгэл хөдлөл, хэв маяг, адал явдалтай зэрэгцэх хөнгөн хошигнол гээд бүх зүйл нь бүрэн нийцэж байна. Fantastic Four ийм л байх ёстой! Үзэхийг тэсэн ядан хүлээж байна!”
“Эбон Бенийн дүрд үнэхээр гайхалтай харагдаж байна. Би түүнийг арай том байгаасай гэж бодож байсан ч бодит эффект ба CGI-г хослуулсан нь маш сайн болжээ. Харин хувцаснууд нь үнэхээр төгс!” гэж өөр нэгэн хэрэглэгч бичжээ. “Илүү урт трейлер гараасай гэж найдаж байна. Энэ кино, бас Superman хоёр миний хамгийн их хүлээж буй бүтээлүүд!”
comingsoon.net