АНУ-ын Төв командлал Ираны тэнгисийн цэргийн баазад хийсэн цохилтод анх удаа далайн гадаргуугийн дроныг ашигласан болохоо мэдэгдлээ.
Даваа гарагт /7 дугаар сарын 13/ албаны хүмүүсийн мэдээлснээр, “Corsair” загварын гурван ширхэг алсын удирдлагатай хөлөг онгоц Бандар Аббас дахь тэнгисийн цэргийн баазыг онилон цохилт өгчээ. Энэ нь Америкийн зэвсэгт хүчин байлдааны ажиллагаанд далайн дрон ашигласан анхны тохиолдол болж байна.
Уг ажиллагааны хүрээнд Ираны хөлөг онгоц засварлах байгууламж болон шумбагч онгоцыг онилсон байна. АНУ-ын Төв командлалаас олон нийтийн сүлжээнд байршуулсан дүрс бичлэгт дронууд усан онгоцны зогсоол руу дөхөж буй болон дэлбэрэлт болж буй агаарын дүрс бичигджээ.
Тус цохилт нь Ираны тэнгисийн цэргийн хүчийг бүрэн устгасан гэх Трампын засаг захиргааны мэдэгдлийн дараа болсноороо онцлог юм. АНУ-ын зүгээс энэхүү ажиллагааг зэвсэгт мөргөлдөөний шинэ үе шат болохыг харуулсан үйлдэл хэмээн үзэж байна.
Дэлгэрэнгүйг эх сурвалжаас харах
↓Эх сурвалжийг нээх ↓
US Central Command says it used drone ships to hit an Iranian ship maintenance facility and submarine in a first-of-its-kind attack.
“Three Corsair unmanned surface vessels hit the port at Bandar Abbas Naval Base, marking the first time American forces have employed sea drones in combat operations,” officials said on social media on Monday (13 July).
The post featured a video of the drone boats approaching a dock with a submarine on top, followed by aerial footage of the explosion.
The strike comes despite the Trump administration’s claim that it has destroyed Iran’s navy.

