Хоёр улсын худалдааны хэмжээ 25.6 хувиар нэмэгдэж, 134.2 тэрбум ам.долларт хүрлээ.
ОХУ-аас БНХАУ-д суугаа худалдааны төлөөлөгчийн газрын мэдээлснээр, 2026 оны эхний зургаан сард хоёр улсын худалдааны эргэлт 134.2 тэрбум ам.долларт хүрсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 25.6 хувиар өссөн үзүүлэлт юм.
Тайлант хугацаанд Оросын Хятад руу гаргасан экспорт 23.3 хувиар өсөж 73.6 тэрбум ам.доллар болсон бол импорт 28.4 хувиар нэмэгдэж 60.6 тэрбум ам.долларт хүрсэн байна. Ингэснээр ОХУ өөрийн хамгийн том худалдааны түнш Хятад улстай хийх худалдаанд ашигтай гарчээ.
https://telegram.me/russchinatrade/1244
Энэхүү өсөлт нь Хятадын автомашины экспорт буурч, Оросын газрын тосны орлого багассаны улмаас 2025 онд худалдааны хэмжээ сүүлийн таван жилд анх удаа буурсан уналтыг нөхөж байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн сард Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн форумын үеэр хоёр талын худалдаа 10 хувиар тогтвортой өсөж байгааг онцлоод, энэхүү эрчмийг хадгалах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.
http://en.kremlin.ru/events/president/news/79958
2022 онд Орос улс Украин руу цэргийн ажиллагаа явуулж эхэлснээс хойш хоёр улсын улс төрийн болон эдийн засгийн хамтын ажиллагаа гүнзгийрч, харилцаагаа “хязгааргүй” түншлэл хэмээн тодорхойлох болсон. Барууны зах зээлд нэвтрэх боломж нь хумигдсан ОХУ-ын хувьд эрчим хүчний экспортоо Хятадын зах зээл рүү чиглүүлэх хамаарал улам бүр нэмэгдэж байна.
https://www.themoscowtimes.com/2026/01/14/china-posts-first-annual-decline-in-trade-with-russia-since-2020-a91675
Дэлгэрэнгүйг эх сурвалжаас харах
↓Эх сурвалжийг нээх ↓
Trade between Russia and China rose 25.6% year-on-year in the first half of 2026, reaching $134.2 billion, according to official data cited by Russia’s trade mission in China on Tuesday.
Russian exports to China grew 23.3% to $73.6 billion between January and June. Russian imports from China, meanwhile, rose 28.4% to $60.6 billion, giving Russia a trade surplus with its largest trading partner.
The rebound marks a reversal from 2025, when bilateral trade fell for the first time in five years, dragged down by lower Chinese vehicle exports to Russia and falling Russian oil revenues.
Last month, President Vladimir Putin boasted of a “steady” 10% increase in bilateral trade. “We hope to keep this momentum going,” Putin told China’s Vice President Han Zheng on the sidelines of the St. Petersburg International Economic Forum.
China’s overall foreign trade also expanded in the first half of 2026, growing 21.2% to $3.67 trillion, official customs data showed. Exports were up 17.6% to $2.13 trillion, and imports up 26.6% to $1.55 trillion.
Russia and China have expanded political and economic cooperation since Putin launched the full-scale invasion of Ukraine in 2022, with the two countries describing their relationship as a “no-limits” partnership.
Russia has become increasingly reliant on China for selling oil as its access to Western markets has diminished.

