Авлигын хэргээр ял эдэлж буй Тимур Иванов цэргийн алба хаах замаар хугацаанаас өмнө суллагдах гэсэн оролдлого нь бүтэлгүйтлээ.
Москвагийн давж заалдах шатны шүүх лхагва гарагт ОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд асан Тимур Ивановыг Украинд үргэлжилж буй байлдааны ажиллагаанд оролцуулах хүсэлтийг эцэслэн хэрэгсэхгүй болголоо. Өнгөрсөн онд авлига, мөнгө угаасан хэргээр 13 жилийн хорих ял сонссон тэрээр цэргийн гэрээ байгуулах замаар ялаа хөнгөлүүлэх оролдлого хийсэн ч Батлан хамгаалах яам болон цэргийн бүртгэлийн албанаас татгалзсан хариу авчээ.
Иванов анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн өнгөрсөн сард давж заалдсан боловч Москва хотын шүүх доод шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. Оросын хэвлэлүүдийн мэдээлснээр, тэрээр эхлээд хошуучийн цолоороо алба хаах, улмаар ямар ч цол, албан тушаалд томилогдоход бэлэн байгаагаа илэрхийлж хоёр ч удаа хүсэлт гаргажээ.
https://t.me/moscowcourts/8862
https://t.me/moscowcourts/8783
https://t.me/ostorozhno_novosti/52211
https://t.me/kommersant/111412
Иванов нь 2016 оноос хойш 2024 оны дөрөвдүгээр сард баривчлагдах хүртлээ Батлан хамгаалах яамны томоохон бүтээн байгуулалтын төслүүдийг удирдаж байсан юм. Түүний баривчилгаа нь ОХУ-ын цэргийн дээд командлал дахь авлигын эсрэг томоохон шалгалтын эхлэл болж, олон өндөр албан тушаалтныг хариуцлагад татахад хүргэсэн.
Тэрээр 2024 оны тавдугаар сард албан тушаалаасаа чөлөөлөгдөж, ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргаар томилогдсон Батлан хамгаалахын сайд асан Сергей Шойгугийн ойрын хамтран зүтгэгч хэмээн нэрлэгддэг байв. Шүүх хуралд Иванов өөрөө биечлэн оролцоогүй гэж “Осторожно новости” агентлаг мэдээллээ.
Дэлгэрэнгүйг эх сурвалжаас харах
↓Эх сурвалжийг нээх ↓
An appellate court judge in Moscow on Wednesday rejected a bid by former Deputy Defense Minister Timur Ivanov to be sent to fight in eastern Ukraine after he was jailed last year for corruption.
Ivanov, who was sentenced to 13 years in prison on embezzlement and money laundering charges, had sought to sign a military contract — a common path for Russian convicts to secure an early release in exchange for combat duty.
After a lower district court blocked his initial request, Ivanov appealed the decision last month.
The Moscow City Court upheld the lower court’s ruling, agreeing with the Defense Ministry and the military enlistment office’s decision to deny the deployment.
Ivanov did not attend the hearing, according to the news outlet Ostorozhno Novosti.
The newspaper Kommersant reported that Ivanov made two separate requests to get to the front: first asking to serve with his rank of major, and later stating he was willing to deploy in any rank or role.
Ivanov had managed the Defense Ministry’s lucrative construction projects from 2016 until his arrest in April 2024.
His high-profile arrest and trial marked the start of a sweeping corruption purge within the military command that saw several other senior officers sent to prison.
Ivanov was widely seen as a close ally of former Defense Minister Sergei Shoigu, who was ousted in May 2024 andappointed secretary of Russia’s Security Council.

