Бразилийн цагдаагийн байгууллага эхнэртээ халдсан хэргээр Клаудио Рибейрог саатуулсан байна.
UFC-ийн тулаанч асан, 34 настай Клаудио Рибейро лхагва гарагт Бразилийн Сан-Паулу мужийн Варзеа Паулиста хотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр баривчлагджээ. Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлснээр, тулаанч маргааны улмаас эхнэрийнхээ нүүр рүү цохиж, хамар ясыг нь хугалсан болохыг цагдаагийн байгууллагад хүлээн зөвшөөрсөн байна. Эхнэрийнх нь дуудлагын дагуу хууль сахиулагчид ирж, Рибейрог саатуулсан бөгөөд түүний багийн зүгээс уг асуудалтай холбогдуулан ямар нэгэн тайлбар өгөхөөс татгалзлаа.
Рибейро нь холимог тулааны спортод 13 ялалт, 6 ялагдалтай үзүүлэлттэй бөгөөд ялалтынхаа 100 хувийг нокаутаар авч байсан нэгэн юм. Тэрээр 2023-2024 оны хооронд UFC-д дөрвөн удаа тулалдахдаа Жозеф Холмсыг буулган авч, Абдул Разак Альхассан, Роман Копылов, Кристиан Лерой Данкан нарт нокаутаар ялагдсан статистиктай.
2025 оны сүүлчээс эхлэн Karate Combat холбоонд хүч үзэх болсон тэрээр Жэйден Эйнод, Мишель Борхес, Кертис Миллендер нарыг тус тус нокаутаар ялж, 3-0 гэсэн амжилттай байв.
Дэлгэрэнгүйг эх сурвалжаас харах
Эх сурвалжийг нээх ↓
Former UFC fighter Claudio Ribeiro was arrested Wednesday on a domestic violence charge in Varzea Paulista, Sao Paulo, Brazil. MMA Fighting confirmed the news following a report from Globo.
According to the initial report, Ribeiro allegedly admitted to the police he assaulted his wife following an argument. His wife called the cops after allegedly suffering a broken nose from a punch to the face.
Ribeiro’s team declined comment.
Ribeiro, 13-6 in MMA with a 100 percent knockout rate, fought four times in the UFC for a record of 1-3 between 2023-24, a win over Joseph Holmes sandwiched between knockout defeats to Abdul Razak Alhassan, Roman Kopylov and Christian Leroy Duncan.
The 34-year-old was more active under the Karate Combat banner since late 2025, going 3-0 in the promotion with a trio of knockouts over Jayden Eynaud, Michel Borges and Curtis Millender.

