Alphabet-ийн эзэмшлийн Waymo компани Остин болон Атланта хотуудад Uber-ийн сүлжээгээр дамжуулан робот таксины үйлчилгээ үзүүлж буй гэрээгээ дуусгавар болгохоор төлөвлөж байгааг Financial Times мэдээллээ.
Waymo компани 2028 оны нэгдүгээр сараас эхлэн дээрх хотуудад өөрийн аппликейшнээр дамжуулан робот таксины үйлчилгээг бие даан нэвтрүүлэхээр төлөвлөж буйгаа Uber-т мэдэгджээ. Uber-ийн зүгээс Остин болон Атланта хотуудад үйлчилж буй Waymo-той хийсэн гэрээ 2028 оны тавдугаар сард албан ёсоор дуусгавар болохыг баталсан байна. Хоёр компани Финикс хот дахь хамтын ажиллагаагаа энэ оны зургаадугаар сард аль хэдийн цуцалсан билээ.
Компаниудын хооронд сүүлийн хэдэн сарын турш үл ойлголцол үүсээд байсан юм. Uber-ийн Технологийн захирал Правейн Неппалли өөрийн сошиал хуудсаар дамжуулан Waymo-ийн робот таксины аюулгүй байдлын асуудалтай холбоотой бичлэг нийтэлж байв. Мөн Uber-ийн Гүйцэтгэх захирал Дара Хосровшахи тайлангийн хурлын үеэр Waymo-ийн робот таксинууд сургуулийн бүс болон яаралтай тусламжийн нөхцөлд зохисгүй үйлдэл гаргаж буйг шүүмжилсэн удаатай.
Үүний зэрэгцээ Waymo болон Uber компаниуд робот таксины зохицуулалттай холбоотой бодлогын маргаан дээр ч эсрэг тэсрэг байр суурьтай байгаа юм. Одоогоор Waymo энэ асуудлаар тайлбар өгөөгүй байна.
Дэлгэрэнгүйг эх сурвалжаас харах
↓Эх сурвалжийг нээх ↓
Waymo is reportedly looking for a way out of its deal with Uber, which has made the Alphabet-owned company’s robotaxis available on the ride-hailing giant’s network in Austin and Atlanta, according to the Financial Times.
Waymo already told Uber that it intends to offer robotaxis on its own app in those markets starting in January 2028 and alongside the existing offering, the ride-hail giant told TechCrunch on Friday. Uber said the contract with Waymo that covers Austin and Atlanta ends in May 2028. The two companies already split in Phoenix earlier this year, as TechCrunch first reported.
Waymo didn’t immediately respond to a request for comment.
This all follows months of rising tensions between Waymo and Uber. Earlier this year, Uber CTO Praveen Neppalli posted a video of what he thought wasunsafe and “scary” behaviorof a Waymo robotaxi. In May, Uber CEO Dara Khosrowshahi lightly criticized the behavior of Waymo’s robotaxis in school zones and emergency situations during an earnings call, though without naming the company.
Waymo, meanwhile, has wound up opposite Uber in a number of fresh policy fights over robotaxi regulations.

