Шинэ загварын агаарын хөлөг нь дэлхийн хамгийн урт хугацааны арилжааны нислэгийг гүйцэтгэх зорилготой “Project Sunrise” төслийн хүрээнд амжилттай туршигдлаа.
Airbus компанийн бүтээсэн A350-1000ULR загварын онгоц Австрали болон Францын хооронд 24 цагаас илүү хугацаагаар үргэлжилсэн туршилтын нислэгийг амжилттай хийж дуусгалаа. Энэхүү хөлөг нь Qantas Airways компанийн Сиднейг Нью-Йорк эсвэл Лондонтой холбох зорилготой “Project Sunrise” төсөлд зориулан бүтээгдсэн юм.
Тус онгоц Францын Тулуз хот дахь Airbus-ын үйлдвэрийн ойролцоо туршилтын нисгэгчид болон инженерүүдийн бүрэлдэхүүнтэйгээр анхны нислэгүүдээ хийж байв. Өнгөрсөн долоо хоногт буюу долдугаар сарын 23-нд Тулуз хотоос хөөрсөн хөлөг 19 цаг 13 минутын турш ниссэний эцэст долдугаар сарын 24-нд Австралийн Мельбурн хотод газарджээ.
Qantas Airways компани шинэ төрлийн 12 агаарын хөлгийг захиалаад байгаа бөгөөд 2027 онд тасалбар худалдаалж эхлэхээр төлөвлөж байна. Энэхүү технологийн шинэчлэл нь дэлхийн хамгийн урт хугацааны, зогсолтгүй арилжааны нислэгүүдийг эхлүүлэхэд чухал алхам болж байна.
Дэлгэрэнгүйг эх сурвалжаас харах
↓Эх сурвалжийг нээх ↓
A new Airbus passenger jet completed an ultra-long test flight between Australia and France lasting more than 24 hours—paving the way for the world’s longest nonstop commercial flights starting up next year.
The Airbus A350-1000ULR was developed specifically for Qantas Airways’ planned nonstop flights between Sydney and either New York or London. The Australian airline has ordered a dozen of the new airliners for its Project Sunrise routes that aim to start offering tickets for sale in 2027.
The aircraft had been doing initial test flights near the Airbus facilities in Toulouse, France, with a small team of test pilots and test engineers before conducting its first ultra long-haul test flight last week. After taking off from Toulouse on July 23, it flew for 19 hours and 13 minutes before landing in Melbourne, Australia, on July 24.

