ОХУ-ын нийслэл Москва хотын төвд байрлах зоогийн газарт гарсан дэлбэрэлтийн улмаас хүний амь нас хохирч, олон хүн шархадсан байна.
Бямба гарагийн орой 20:00 цагийн орчимд Москва хотын Кудринская талбайд байрлах Сталины үеийн өндөр барилгын нэгдүгээр давхарт дэлбэрэлт болсон талаар тус хотын цагдаагийн байгууллагаас мэдээлэв. Уг ослын улмаас гурван хүн амиа алдаж, 15 гаруй хүн янз бүрийн гэмтэл авчээ.
Хэргийн газарт хууль сахиулах байгууллага болон яаралтай тусламжийн албаныхан ажиллаж байна. Одоогоор тухайн орчмыг бүсчлэн хааж, аюулгүй байдлыг ханган ажиллаж байгаа бөгөөд дэлбэрэлтийн шалтгааныг тодруулахаар мөрдөн байцаалт үргэлжилж байна.
“Baza” цахим мэдээллийн эх сурвалжийн мэдээлснээр, дэлбэрэлт “Balzi Rossi” нэртэй Италийн зоогийн газарт болжээ. Тус зоогийн газрын албан ёсны цахим хуудсанд уг үйлчилгээний газар бямба гарагт хувийн арга хэмжээ зохион байгуулахаар хаалттай байсан гэж тэмдэглэсэн байна.
ОХУ-ын төрийн мэдээллийн “RIA” агентлаг хэргийн газрын орчимд зэвсэглэсэн хууль сахиулагчид ажиллаж буй дүрс бичлэгийг нийтэлжээ. ОХУ-ын төрийн телевизээр дэлбэрэлтийг хийн баллон дэлбэрснээс үүдэлтэй байж болзошгүй хэмээн таамаглаж байгаа ч албан ёсоор батлагдаагүй байна.
Дэлгэрэнгүйг эх сурвалжаас харах
↓Эх сурвалжийг нээх ↓
Three people have died and at least 15 more are injured after an explosion near a central Moscow summer restaurant terrace on Saturday evening, the Russian capital’s police force stated.
Around 8:00 p.m. local time, the explosion went off on the ground floor of one of Moscow’s Stalin-era skyscrapers at Kudrinksaya Square, the police said.
Those injured had received wounds of varying seriousness, according to police.

The explosion may have been caused by a gas canister detonating, Russian state TV speculated. Reuters was unable to confirm that at time of publishing.
Investigators and emergency services remain working at the scene.

Russia’s state RIA news agency released video of heavily armed law enforcement officers at the scene, which had been closed off to the public.
The Baza online news outlet, which has good contacts with law enforcement, said the explosion had occurred at the upscale Balzi Rossi Italian restaurant. The restaurant’s website said the venue had been closed on Saturday for a private event.

