Энэхүү шинэ маргаан нь тус компани болон Их Британийн засгийн газрын хооронд хэрэглэгчийн нууцлалын төлөө өрнөсөн цуврал сөргөлдөөний үргэлжлэл болж байна.
Financial Times сонинд мэдээлснээр, Apple компани Их Британийн засгийн газрын шифрлэгдсэн хэрэглэгчийн мэдээлэлд нэвтрэх гэсэн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж байна. Тус компани засгийн газрын тагнуул, хяналтын хэргийг хэлэлцдэг Мөрдөн шалгах эрх мэдлийн трибуналд гомдол гаргажээ. Өнгөрсөн онд тус улсын засгийн газраас “техникийн чадавхын мэдэгдэл” буюу шифрлэгдсэн өгөгдөлд хүртэл хандах эрх шаардсан нууц хууль ёсны захирамж гаргасны дараа уг гомдлыг гаргасан байна.
Шүүмжлэгчдийн үзэж байгаагаар энэ төрлийн шаардлага нь Apple-ын үүлэн тооцооллын нөөц хуулбарт хоёр төгсгөлийн хооронд шифрлэгдсэн, зөвхөн хэрэглэгч өөрөө буюу Apple ч хандах боломжгүй Advanced Data Protection (ADP) функцтэй хэсэгт “арын хаалга” гаргаж өгөхийг хүсч байгаатай адил юм. Их Британийн тал 2025 оны эхээр мөн л iCloud-ын шифрлэгдсэн нөөц хуулбарт хандах эрх шаардсан нууц захирамж гаргаж байсан бөгөөд хожим нь Трампын засаглалын оролцоогоор уг шаардлагыг зогсоож байжээ.
Эхний захирамжийн дараа Apple компани Их Британийн хэрэглэгчдэд ADP функцийг ашиглах боломжийг хаах замаар хариу үйлдэл үзүүлсэн юм. Улмаар аравдугаар сард Их Британийн засгийн газар хоёр дахь захирамжаа гаргасан бөгөөд Apple үүнийг нь одоо эсэргүүцэж байна. Энэхүү асуудлаар TechCrunch-аас тодруулах хүсэлт гаргахад Apple компани ямар нэгэн хариу өгөөгүй байна.
Дэлгэрэнгүйг эх сурвалжаас харах
↓Эх сурвалжийг нээх ↓
Apple is challenging another legal demand by the U.K. government to access the encrypted data of its users in the country, according to the Financial Times.
The company reportedly filed a complaint with the U.K.’s Investigatory Powers Tribunal, a court that hears cases related to government surveillance, after the government last year issued a “technical capability notice”. The notice is a secret government legal order for demanding access to users’ data, even if the data is encrypted.
For critics, this kind of demand is the equivalent of requesting a backdoor into Apple’s cloud backups that have Advanced Data Protection (ADP) switched on, which makes the data end-to-end encrypted and inaccessible to anyone other than the customer,including to Apple.
This new challenge comes a year after a similar fight between Apple and the U.K. government. In early 2025, London issued a secret order to Apple demanding access to users’ encrypted iCloud backups, which was later dropped following the intervention of the Trump administration.
After the first order, the company reacted by removing the ability of U.K. users to use ADP. Then, in October, the U.K. issued a second order, which Apple is now challenging.
Apple did not respond to TechCrunch’s request for comment.

