Өнгөрсөн сард хувьцаагаа олон нийтэд нээлттэй болгосноос хойших анхны худалдан авалтаа Bending Spoons компани Мягмар гарагт зарлалаа.
Технологийн салбарт үйл ажиллагаа явуулдаг Bending Spoons хүснэгт болон өгөгдлийн сангийн Airtable стартапыг 1.28 тэрбум ам доллараар бэлэн мөнгөөр худалдан авахаар тохиролцжээ. 2013 онд байгуулагдсан Airtable нь олон удаагийн санхүүжилтээр 1.4 тэрбум ам доллар босгож байсан юм. 2021 оны өсөлтийн үед тус компани 11 тэрбум ам доллараас дээш үнэлэгдэж байв. Гэвч энэ оны эхээр хоёрдогч зах зээл дээр хувьцаа нь 4 тэрбум ам долларын үнэлгээтэй арилжаалагдаж байжээ.
Одоогийн бэлэн мөнгө болон түүнтэй адилтгах хөрөнгийн үлдэгдлийг тооцвол Airtable өдгөө ойролцоогоор 2.25 тэрбум ам доллараар үнэлэгдэж байгааг Bending Spoons мэдэгдэв. Тус компани нь Evernote, WeTransfer, EventBrite, Vimeo зэрэг олон алдартай брэндүүдийг өмнө нь худалдан авч байсан юм.
Зөвхөн энэ оны долдугаар сард 18 тэрбум ам долларын үнэлгээтэйгээр хувьцаагаа олон нийтэд гаргасан Bending Spoons нь хувийн үнэлгээнээсээ тодорхой хэмжээний хямдралтай арилжаалагдаж буй компаниудыг худалдаж авдаг. Улмаар ажилтнуудын тоог цөөлж, бүтээгдэхүүнийг боловсронгуй болгох замаар ашигтай ажиллах нөхцөлийг бүрдүүлдэг туршлагатай юм.
Airtable нь багуудын өгөгдлийг зохион байгуулах, чухал ажлын урсгалыг удирдах арга барилыг өөрчилсөн анхдагч брэнд гэдгийг Bending Spoons-ийн үүсгэн байгуулагч Лука Феррари онцолжээ. Тус компанийн жилийн тогтмол орлого 2026 оны зургадугаар сарын байдлаар 20 гаруй хувиар өсөж, ойролцоогоор 480 сая ам доллар хүрсэн байна.
Энэ оны нэгдүгээр сард Airtable нь Superagent нэртэй шинэ бүтээгдэхүүнээ танилцуулсан билээ. Энэ нь хэрэглэгчдэд тодорхой ажлуудыг гүйцэтгэх AI агент буюу хиймэл оюун ухааны багийг бүрдүүлэхэд туслах платформ юм. Тухайн үед гүйцэтгэх захирал Хауи Лиугийн мэдээлснээр Airtable нь Fortune 100 жагсаалтын 80 хувийг оролцуулаад 500,000 гаруй байгууллагад үйлчилдэг ажээ.
Дэлгэрэнгүйг эх сурвалжаас харах
↓Эх сурвалжийг нээх ↓
In its first acquisition since going public last month, Bending Spoons on Tuesday said that it has agreed to buy spreadsheet and database startup Airtable for $1.28 billion in cash.
Founded in 2013, Airtable has so far raised over $1.4 billion over multiple funding rounds. At its peak, during the boom days of 2021, it was valued at over $11 billion, but earlier this year, its shares were said to be trading on the secondary markets at a valuation of $4 billion.
With its current net cash-and-cash-equivalents balance, Airtable is now valued at about $2.25 billion, Bending Spoons said.
“Airtable is a pioneering brand reshaping how teams organize data and manage critical workflows. The value being delivered is reflected in annual recurring revenue growing over 20% YoY to approximately $480 million as of June 2026, and joining forces with Bending Spoons will accelerate innovation even further,” Bending Spoons’ founder Luca Ferrrai said in a statement.
In January, Airtable unveiled a new product line under the Superagent moniker: an orchestration platform that can help users spin up a team of AI agents to do tasks. The company’s CEO, Howie Liu, said at the time that Airtable serves over 500,000 organizations, including 80% of the Fortune 100.
Bending Spoons, which went public at an $18 billion valuation in July, typically acquires companies that are trading at a decent discount to their private valuations, trims the staff, streamlines products, and tries to make them run profitably.
The company has so far acquired several notable brands, including Evernote, WeTransfer, EventBrite and Vimeo.

