ОХУ-ын шөнө үйлдсэн пуужингийн цохилтын улмаас олон барилга шатаж, хүний амь хохирсны дараа Украйн АНУ-д үйлдвэрлэсэн агаарын довтолгооноос хамгаалах систем нийлүүлэхийг дахин шаардав.
Өнгөрсөн шөнө ОХУ-ын харвасан пуужингууд Украйны нийслэл Киев хотод туссаны улмаас багадаа 17 хүн амь үрэгдэж, олон тооны барилга байгууламжид гал түймэр гарсан байна. Мөн Чайки суурин амьдарч байсан ачааны машины жолооч дэлбэрэлтийн улмаас шатаж эхэлсэн тээврийн хэрэгслээсээ амь гарч зугтахаас аргагүйд хүрчээ.
Украйны тал ОХУ-ын харвасан нэг ч пуужин амдан устгаж чадаагүйгээ мэдэгдэв. Оросын талаас агаараас өгөх цохилтын эрчим нь нэмэгдэж байгаатай холбогдуулан Киев хотын зүгээс АНУ-д үйлдвэрлэсэн Patriot зенит пуужингийн систем нийлүүлэхийг холбогдох талуудад дахин шаардлаа.
Дэлгэрэнгүйг эх сурвалжаас харах
↓Эх сурвалжийг нээх ↓
At least 17 people have been killed and multiple buildings set ablaze after Russian missiles struck Kyiv overnight. A lorry driver in Chaiky was forced to flee his burning vehicle after the explosions set the truck on fire. Ukraine said it was unable to shoot down any of the Russian-launched missiles, whose intensifying attacks have prompted renewed calls from Kyiv for US-made Patriot air defence systems

