Карлос Балеба бэлтгэлийн үеэр шагайн холбоосны бэртэл авснаар Манчестер Юнайтед руу шилжих яриа бүрмөсөн хаагдлаа.
Брайтон клубын хагас хамгаалагч Карлос Балеба улирлын өмнөх бэлтгэлийн үеэр шагайн холбоосны бэртэл авсны улмаас 2026-27 оны улирлын эхлэлийг өнжихөөр боллоо. Камерун үндэсний шигшээ багийн тоглогч тодорхой хугацааг талбайн гадна өнгөрөөх төлөвтэй байгаа хэдий ч клубын зүгээс бэртэл нь удаан хугацааны завсарлага шаардахгүй гэж найдаж байна. 22 настай тэрээр бэртлийн улмаас өнгөрсөн бямба гарагт Страсбург багтай хийсэн нөхөрсөг тоглолтод (4-3) оролцож чадаагүй юм.
Фабиан Хюрцелерийн удирдсан Брайтон баг албан ёсны тоглолтуудаа эхлэхээс өмнө Рома болон Болонья багуудтай нөхөрсөг тоглолт хийх хуваарьтай байна. Үүний дараа тэд наймдугаар сарын 20-нд Тромсо эсвэл КФР Клуж багуудын хожсонтой УЕФА Конференц лигийн эрхийн төлөө тоглож, гурван хоногийн дараа Премьер лигийн эхний тоглолтоо өөрийн талбайдаа Астон Вилла багийн эсрэг хийнэ.

Карлос Балеба өнгөрсөн улирлын төгсгөлд Манчестер Юнайтед клубын анхаарлыг татаж байсан ч энэхүү шилжилт бодит биелэлээ олсонгүй. Манчестер Юнайтед өнгөрсөн зун түүнтэй хувийн нөхцөлийн талаар ерөнхийдөө тохиролцож, 2025-26 оны улирлын турш тоглолтыг нь ажиглаж байсан ч хагас хамгаалалтаа хүчирхэгжүүлэх зорилгоор Андрей Сантос, Юри Тилеманс нарыг сонгожээ.
Тэрээр 2023 онд Лилль клубээс Брайтон багт ирснээс хойш тус клубын төлөө гурав дахь улирлаа өнгөрүүлж байгаа бөгөөд өнгөрсөн улиралд Премьер лигийн 31 тоглолтод оролцсон байна. Сонирхуулахад, Брайтон энэ зуны солилцооны цонхвор Лука Вушкович, Михаил Свобода, Паскаль Стрёйк, Коштинья, Задок Йоханна нарыг эгнээндээ нэгтгээд байгаа юм.
Дэлгэрэнгүйг эх сурвалжаас харах
↓Эх сурвалжийг нээх ↓
Brighton midfielder Carlos Baleba is a doubt for the start of the 2026-27 season after suffering an ankle ligament injury during pre-season.
The Seagulls are hopeful the problem is not a long-term setback, although the Cameroon international is expected to spend a spell on the sidelines.
Baleba missed Brighton’s 4-3 friendly win over Strasbourg on Saturday after sustaining the injury.
Fabian Hurzeler’s side still have pre-season fixtures against Roma and Bologna before beginning their competitive campaign with a UEFA Conference League qualifier against Tromso or CFR Cluj on August 20.
Brighton then host Aston Villa in their opening Premier League match three days later.

The 22-year-old attracted interest from Manchester United towards the end of last season, but a move never materialised.
United had broadly agreed personal terms with Baleba last summer and continued to monitor his progress throughout the 2025-26 campaign before opting to strengthen their midfield with the signings of Andrey Santos and Youri Tielemans instead.
Baleba made 31 Premier League appearances last season, his third campaign with Brighton following his move from Lille in 2023.
Brighton have been active in the transfer market this summer, bringing in Luka Vuskovic, Michael Svoboda, Pascal Struijk, Costinha and Zadok Yohanna.

