Бразилийн Сан-Паулу хотноо болсон Неймар Жуниорын буяны үйл ажиллагааны үеэр UFC-ийн оддын хамт цагийг өнгөрөөх эрхийг өндөр үнээр борлууллаа.
Даваа гарагт болсон Instituto Projeto Neymar сангийн дуудлага худалдааны үеэр нэрээ нууцалсан оролцогч UFC-ийн тулаанчид болох Алекс Перейра болон Чарльз Оливейра нартай уулзах, хамт бэлтгэл хийх онцгой эрхийг 310 мянган бразил реалаар буюу 60,500 ам.доллароор худалдан авчээ. Ялагч мөн боксын домогт тамирчид болох Майк Тайсон, Эвандер Холифилд нарын гарын үсэгтэй боксын бээлийг бэлгэнд авсан байна.
Оливейратай хийх уулзалт нь түүний Гуаружа дахь гэрт нь нэг өдрийг өнгөрөөж, хамт хооллож, бэлтгэл хийх хөтөлбөрөөс бүрдэх бол Перейра АНУ-д ялагчийг хүлээн авч, бэлтгэл хийхээс гадна нум сум харвах боломжийг олгохоор болжээ. Уг үйл ажиллагаанаас цугларсан хөрөнгө нь Прайа Гранде хотын 3000 орчим хүүхэд, өсвөр үеийнхнийг дэмжих зорилготой тус санд хандивлагдах юм.
Одоогоор UFC-д дараагийн тулаанаа товлоогүй байгаа Чарльз Оливейра хамгийн сүүлд Макс Холловэйг ялж, BMF бүсийг эзэмшсэн бол Алекс Перейра зургаадугаар сард болсон тулаанд Сирил Ганд ялагдсанаар UFC-ийн гурав дахь аваргын бүсээ авах боломжоо алдсан билээ. Тус сангийн 2025 оны дуудлага худалдаагаар нийт 5.1 сая доллар цугларч байсан боловч энэ удаагийн үйл ажиллагааны нийт дүн одоогоор тодорхойгүй байна.
Дэлгэрэнгүй эх сурвалжийг харах
Эх сурвалжийг нээх ↓
An unnamed bidder has purchased fan experiences with UFC stars Alex Pereira and Charles Oliveira for R$ 310.000 ($60,500) at the annual Instituto Projeto Neymar auction on Monday night in Sao Paulo, Brazil.
The person has also received a pair of boxing gloves autographed by legendary heavyweights Mike Tyson and Evander Holyfield.
The Oliveira experience will consist in spending a day at his home in Guaruja, lunching and training with the BMF champion. Pereira will welcome the winning bidder in the United States, offering similar experience as well as shoot a bow and arrow.
The event is promoted by football star Neymar Jr., and the money will go to the Institute that offers support to around 3,000 kids and teenagers from Praia Grande. The organization did not disclose this year’s fundraising. In 2025, when Oliveira was also part of the auction, it totaled $5.1 million.
Oliveira and Pereira have yet to book their next fights in the UFC. “Do Bronx” beat Max Holloway in his most recent appearance to claim the BMF belt, while “Poatan” came up short in his attempt to win a third UFC championship by losing an interim title bout to Ciryl Gane at the White House in June.

