Их Британийн гүнж Евгени Португалийн Лиссабон хотод мэндэлсэн охиндоо гэр бүлийн уламжлал болон хүндэтгэл илэрхийлсэн нэр өгсөн байна.
Их Британийн гүнж Евгени өөрийн гурав дахь хүүхэд болох охиндоо Аделаида Элизабет Аннина хэмээх нэр өгсөн тухайгаа даваа гарагт мэдэгдлээ. Гурван килограмм жинтэй уг охин наймдугаар сарын 3-нд Португалийн Лиссабон хотод мэндэлсэн бөгөөд гүнж Евгени болон түүний нөхөр Жек Бруксбэнк нарын гурав дахь хүүхэд юм.
Охины нэрийг сонгохдоо гэр бүлийнхэн нь хүндэтгэн хайрладаг хүмүүсээс гадна Англи болон Португалийн түүхэн холбоог харгалзсан байна. Тухайлбал, “Элизабет” гэх нэрийг таалал төгссөн эмээ, хатан хаан II Элизабетийн дурсгалд зориулжээ.
Мөн Аделаида хэмээх нэрийг Хатан хаан Аделаида болон Португалийн Мария Аделаида нарын нэрнээс сэдэвлэн сонгосон байна. Аннина гэх нэр нь гүнжийн ойр дотны найзынх нь нэр ажээ.
Гүнж Евгени нь хунтайж Эндрю болон Сара Фергюсон нарын бага охин бөгөөд Хаан III Чарльзын зээ охин юм. Тэрээр нөхөр Жек Бруксбэнктэйгээ хамт Август болон Эрнест гэх хоёр хүүг өсгөж байна.
Дэлгэрэнгүйг эх сурвалжаас харах
↓Эх сурвалжийг нээх ↓
Britain’s Princess Eugenie has named her first daughter Adelaide Elizabeth Annina, she said Monday.
The 6-pound, 9-ounce (3-kilogram), girl born Aug. 3 in Lisbon, Portugal, is the third child of Eugenie and husband Jack Brooksbank.
“Two weeks ago today we welcomed our girl to the world,” Eugenie said on Instagram. “And since then we’ve had the most special, cosy and love-filled time.”
Eugenie is the younger daughter of the former Prince Andrew and his ex-wife Sarah Ferguson. She’s the niece of King Charles III.
The infant girl has two brothers, August, 5, and Ernest, 3.
She was named in honor of three people “we love and admire past and present,” including Eugenie’s late grandmother Queen Elizabeth II, and to reflect her English and Portuguese roots.
The name was also inspired by Queen Adelaide (1792-1849), who was married to King William IV, as well as Maria Adelaide of Portugal. Annina is the name of a close friend.

