АНУ-ын Ардчилсан нам Ерөнхийлөгч Дональд Трампын дараагийн залгамжлагчийг тодруулах сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд 2028 оны их хурлаа зохион байгуулах хотуудын жагсаалтыг Бостон, Денвер, Филадельфи гэсэн гурван хотоор хязгаарлалаа.
Ардчилсан намын Үндэсний хорооны дарга Кен Мартины мэдэгдснээр, дээрх хотууд зохион байгуулалтын хувьд маш хүчтэй санал ирүүлсэн бөгөөд намын удирдлага энэ ондоо багтаан эцсийн шийдвэрээ гаргах төлөвтэй байна. Бүгд найрамдах нам 2028 оны их хурлаа Хьюстон хотод хийхээр аль хэдийн сонгоод байгаа юм. Аравдугаар сарын 7-10-ны хооронд товлогдсон уг арга хэмжээ нь намын нэр дэвшигчийг олон нийтэд танилцуулах, дэмжигчдээ нэгтгэх болон сонгуулийн кампанит ажлыг албан ёсоор эхлүүлэх гол талбар болдог уламжлалтай.
Намын албаныхан өнгөрсөн дөрөв болон тавдугаар сард нэр дэвшсэн таван хотод ажиллаж, санхүүгийн чадавхи болон логистикийн нөхцөлийг үнэлсний эцэст Атланта, Чикаго хотуудыг хассан байна. Үлдсэн гурван хот нь намын сонгуулийн стратегид чухал ач холбогдолтой, үйлдвэрчний эвлэл болон хүн амын гол бүлгүүдэд хүрэх боломжтой, санхүүжилтийн өндөр нөөц бүхий бүсүүд юм.
Колорадо болон Массачусетс мужууд Ардчилсан намыг тогтмол дэмждэг бол Пенсильвани муж нь 2024 оны сонгуулиар Дональд Трампын ялалт байгуулсан гол өрсөлдөөнт талбар хэвээр байна. АНУ-ын Ардчилсан нам ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө энэ жил болох завсрын сонгуулиар Конгрессын Төлөөлөгчдийн танхим болон Сенатад олонхын суудлыг эргүүлэн авахыг зорьж байна.
Гэсэн хэдий ч нам нь Бүгд найрамдах намтай харьцуулахад санхүүжилтийн дутагдалтай байгаа бөгөөд өр төлбөрийн асуудлаас үүдэн намын дарга Кен Мартин шүүмжлэлтэй тулгарч байна. Тэрээр Техас мужид болсон намын хурлын үеэр шүүмжлэгчдийн үгийг няцааж, завсрын сонгууль болон 2028 онд Трампын бүрэн эрхийн хугацаа дуусах хүртэл намын эв нэгдлийг хангахыг уриаллаа.
Дэлгэрэнгүйг эх сурвалжаас харах
↓Эх сурвалжийг нээх ↓
Boston, Denver and Philadelphia have made the final shortlist to host the 2028 Democratic National Convention, as the party prepares for an open primary to choose a successor to President Donald Trump.
Democratic National Committee Chairman Ken Martin said in a statement that the cities submitted “incredibly strong bids,” promising the gathering will be an “inspiring celebration of our party’s future nominee.”
Party leaders are expected to make a final selection later this year. Republicans have already chosen Houston for their 2028 convention.

Scheduled for Aug. 7-10, 2028, the convention traditionally allows the party to introduce its nominee, rally grassroots supporters, and launch the core general election campaign.
The party gave no reason for eliminating Atlanta and Chicago, the site of the 2024 event. Officials visited all five candidate cities in April and May to assess fundraising capacity and logistics.
The three finalists are liberal hubs bordered by suburbs that have grown vital to the party’s electoral strategy. They also offer access to labor unions, key demographics, and significant fundraising resources.
While Colorado and Massachusetts consistently back Democrats in presidential races, Pennsylvania remains a major battleground. Trump won Pennsylvania in 2024.
Philadelphia last hosted the gathering in 2016, Denver in 2008 and Boston in 2004.
Before turning fully to the presidential race, Democrats are aiming at this year’s midterms to reclaim control of the narrow Republican-led House and potentially the Senate.
Democrats face a fundraising deficit against Republicans, along with existing debts, leaving Martin facing criticism over his management of party finances.
At a recent party meeting in Texas, Martin brushed off critics and called for unity ahead of the midterms and the conclusion of Trump’s second term in 2028.

