Портлэнд Трэйл Блэйзерсийн тоглогч Шэйдон Шарп өвдөгний мөрөн хэсгийн гэмтэл авснаар 2026-27 оны улирлын ихэнх хэсгийг өнжихөөр боллоо.
ESPN-ийн сэтгүүлч Шамс Чараниягийн мэдээлснээр, Шэйдон Шарп өвдөгний мөрөн хэсгийн гэмтэл авсан бөгөөд нөхөн сэргээх эмчилгээнд зургаан сарын хугацаа шаардагдах төлөвтэй байна. Хүндрэл гарахгүй бол тэрээр ирэх оны хоёрдугаар сарын сүүл эсвэл гуравдугаар сарын эхээр эргэн талбайд гарах боломжтой юм. Гэмтэл хэзээ, хэрхэн үүссэн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл одоогоор тодорхойгүй байна.
Шарп өнгөрсөн улиралд нэг тоглолтод дунджаар 20.8 оноо авч, 4.3 самбараас бөмбөг авалт гүйцэтгэсэн нь түүний карьерын хамгийн өндөр үзүүлэлт байв. Түүнийг 2022 оны NBA Draft-аар Портлэнд Трэйл Блэйзерс нийтдээ 7 дахь сонголтоор багтаа элсүүлж байсан бөгөөд өнгөрсөн намар дөрвөн жилийн 90 сая долларын гэрээний сунгалт хийснээр 2030 он хүртэл багтаа үлдэхээр болсон юм.
Дэлгэрэнгүй эх сурвалжийг харах
Эх сурвалжийг нээх ↓
The Portland Trail Blazers will be without Shaedon Sharpe for a significant portion of the 2026-27 campaign.
Sharpe sustained a torn meniscus in his knee, according to ESPN’s Shams Charania. He is now expected to miss six months recovering. Based on that timeline, barring any setbacks, Sharpe should be able to take the court again in late February or early March.
Specifics of the injury, including when Sharpe injured his knee, are not yet known.
Sharpe averaged a career-high 20.8 points and 4.3 rebounds per game last season, his fourth in the league after the Trail Blazers selected him with the No. 7 overall pick in the 2022 NBA Draft. He signed a four-year, $90 million extension with the team last fall that will keep him with the franchise through 2030.
This post will be updated with more information shortly.

