ОХУ-ын эрх баригчид тус цахим нэвтэрхий толийг хаах бодлого баримталж байгаа нь дайны эсрэг үзэл бодлыг хязгаарлах арга хэмжээний нэг хэсэг гэж ажиглагчид үзэж байна.
Баасан гарагийн шөнө ОХУ-д Википедиа сайтын үйл ажиллагаа нийтлэг доголдож, Москва, Санкт-Петербург, Новосибирск зэрэг томоохон хотуудад хэрэглэгчид хандах боломжгүй болсон байна. Хяналтын байгууллагуудын мэдээлснээр, тус сайт найман цагийн турш ажиллагаагүй байсны эцэст өглөөний 10 цагийн орчимд хэвийн байдалдаа оржээ. Хэрэглэгчид VPN ашиглах үед сайт нээгдэж байсан нь тус улсын дотоод сүлжээнд хандалтын хязгаарлалт тогтоосныг илтгэж байна.
Интернэт цензурийг хянадаг OONI Explorer байгууллагын мэдээллээр, баасан гарагийн эхээр Википедиагийн орос хэл дээрх хувилбарын хандалт 100 хувь, англи хэл дээрх хувилбар нь 75 хувиар доголджээ. ОХУ-ын харилцаа холбооны хяналтын алба болох Роскомнадзор энэ үйл явдлын талаар албан ёсны тайлбар өгөөгүй байна.
ОХУ-ын эрх баригчид Украйнд явуулж буй цэргийн ажиллагааны талаарх мэдээллийг устгахаас татгалзсан үндэслэлээр Википедиаг олон удаа торгож байсан юм. Түүнчлэн ОХУ-ын тал Википедиаг “барууны үзэл сурталтай” хэмээн буруутгаж, дотоодын хувилбарыг бүтээхийг оролдсон боловч одоогоор үр дүнд хүрээгүй байна. Wikimedia Foundation-ийн Орос дахь салбар хаагдсан ч тус сайт үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байгаа бөгөөд эрх баригчид үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлах хүрээнд уг сайтыг бүрмөсөн хааж болзошгүй гэсэн болгоомжлол нэмэгдсээр байна.
Дэлгэрэнгүйг эх сурвалжаас харах
↓Эх сурвалжийг нээх ↓
Russian users reported widespread outages of Wikipedia early Friday before access was restored later in the day, independent monitoring groups said.
Issues with opening the online encyclopedia began shortly after midnight Moscow time. Monitoring servicesSboyandDowndetector tracked a spike in outage reports across major cities like Moscow, St. Petersburg and Novosibirsk.
Users reported that Wikipedia remained accessible when using VPNs.
Network testing data from OONI Explorer, the world’s largest open dataset on internet censorship, reportedly showed access anomaly rates for Wikipedia’s Russian-language version briefly hit 100% early Friday, while hitting 75% for the English-language version.
Access began to be restored and disruption rates dropped significantly by 10 a.m. Moscow time. The tech platform Habrreported that Wikipedia was inaccessible in Russia for eight hours.
Russia’s communications watchdog Roskomnadzor has not commented on the outage.
Roskomnadzor has fined Wikipedia multiple times over its refusal to delete articles related to the full-scale invasion of Ukraine.
Russian officials have pushed for a domestic alternative to Wikipedia to combat what they claimed to be its Western bias. Those efforts have failed so far.
Fears that authorities may try to block Wikipedia in Russia have grown amid an ongoing wartime crackdown on dissent.
Wikipedia’s Russian-language version continues operating despite the closure of its operator, the Wikimedia Foundation’s Russian division.

