Тэйлор Свифтийн тоглолтын үеэр шүтэн бишрэгч нь амиа алдсаны дараа Бразилын эрх баригчид олон нийтийн арга хэмжээнд тавигдах шаардлагыг чангатгасан тогтоол гаргав.
Бразилын Ерөнхийлөгч Луис Инасиу Лула да Силва даваа гарагт тоглолт зохион байгуулахтай холбоотой хоёр шинэ тогтоолд гарын үсэг зуржээ. “Тэйлор Свифтийн хууль” хэмээн нэрлэгдээд буй эдгээр тогтоолын хүрээнд 1000-аас дээш үзэгчтэй арга хэмжээнд үнэгүй ундны усар хангах, үзэгчид өөрсдийн усны савыг авч орохыг зөвшөөрөх үүргийг зохион байгуулагчдад хүлээлгэж байна.
Мөн тасалбарын наймаатай тэмцэх зорилгоор автомат систем ашиглан олноор тасалбар худалдан авах үйлдлийг хориглов. Тасалбар борлуулах платформууд нь анхны үнэ болон нэмэлт хураамжийг ил тод мэдээлэх ёстой бөгөөд албан ёсны тасалбар шилжүүлгийг нэмэлт төлбөргүйгээр хийх боломжоор хангах шаардлагатай болж байна.
Энэхүү зохицуулалт нь 2023 оны арваннэгдүгээр сард Рио-де-Жанейро хотод болсон Тэйлор Свифтийн “Eras Tour” тоглолтын үеэр 23 настай Ана Клара Беневидес Мачаду халууны улмаас амиа алдсанаас хойш гурван жилийн дараа хэрэгжиж эхэлж байна. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр талийгаач хэт халууны улмаас зүрх, амьсгалын дутагдалд орж нас барсан болохыг тогтоосон билээ.
Шинэ журмыг батлах үйл явцад Свифт, BTS, Лэди Гага, Харри Стайлс зэрэг уран бүтээлчдийн шүтэн бишрэгчдийн бүлгүүд олон жилийн турш шахалт үзүүлж, идэвхтэй оролцсон юм. Бразилиа хотноо болсон гарын үсэг зурах ёслолын үеэр Ерөнхийлөгч Лула да Силва шүтэн бишрэгчдийн зүтгэлгүйгээр энэхүү тогтоол гарах боломжгүй байсныг онцолжээ.
Дэлгэрэнгүй эх сурвалжийг харах
Эх сурвалжийг нээх ↓
Brazil has introduced new concert regulations requiring free drinking water at large events and cracking down on ticket scalping, three years after a Taylor Swift fan died from heat exhaustion at an “Eras Tour” show in Rio de Janeiro.
President Luiz Inácio Lula da Silva signed two decrees on Monday that have become known as the “Taylor Swift Law,” One requires events with more than 1,000 attendees to provide free drinking water and allows concertgoers to bring their own water containers.
The other targets digital scalping, including the mass purchase of tickets using automated systems. Ticketing platforms must clearly disclose original prices and additional fees, while official ticket transfers must be available at no extra cost.
Related Video
The regulations come nearly three years after 23-year-old Ana Clara Benevides Machado died at Swift’s November 2023 concert in Rio. A forensic report determined that she died from heat exhaustion, with heat exposure leading to cardiorespiratory arrest.
The measures follow years of pressure from organized fan groups. Representatives of fandoms for Swift, BTS, Lady Gaga, Harry Styles, and other artists attended the signing ceremony in Brasília, O Globo reports.
“If it weren’t for you, we wouldn’t be making this decree,” Lula told the fans at the signing of the decrees.

