Их Британийн тоглоомын салбарын шилдгүүдийг шалгаруулах тусгай номинацийн бүртгэлийг есдүгээр сарын 7-ныг хүртэл сунгав.
Gamescom арга хэмжээ өндөрлөсний дараа GamesIndustry.biz-ийн баг энэ жилийн “Best Places To Work Awards”-ын шалгаруулалтын ажилдаа ороод байна. Ажилчдын санал хүсэлт дээр үндэслэн шалгаруулдаг үндсэн шагналуудын бүртгэл хаагдсан хэдий ч салбарын тодорхой чиглэлүүдээр шилдэгүүдийг тодруулах тусгай шагналын номинациудын хугацааг сунгажээ.
Эдгээр тусгай шагналын төрөлд нэр дэвшүүлэх хүсэлтийг есдүгээр сарын 7-ны даваа гарагийн шөнө дунд хүртэл хүлээн авна. Энэхүү бүртгэлд Их Британид үйл ажиллагаа явуулдаг, тоглоомын салбартай холбоотой бүх бизнес оролцох боломжтой бөгөөд нэр дэвшүүлэлтийг байгууллагын дотоод болон гадны талууд хийх эрхтэй юм.
Шүүгчдийн бүрэлдэхүүн ирэх долоо хоногт дүгнэлтээ гаргаж дуусгах ба аравдугаар сарын 1-нд шагнал гардуулах ёслол болно. Мөн шагнал гардуулах өдрийн өмнөхөн “People & Work”-ийн ирээдүйд чиглэсэн GamesIndustry.biz HR Summit арга хэмжээ зохион байгуулагдах бөгөөд тасалбар худалдаалж байна.
Дэлгэрэнгүйг эх сурвалжаас харах
↓Эх сурвалжийг нээх ↓
Now that Gamescom is firmly behind us, the GamesIndustry.biz team is busy judging the entries for this year’s Best Places To Work Awards. Entries have closed for our headline awards, which are judged based on anonymous employee feedback – but we have extended the deadline for nominations for our Special Awards, which reward excellence in specific fields.
Nominations for the below categories will be accepted until midnight on Monday 7th September. These awards are separate from the main BPTW categories, and are open to all UK businesses working in and with the games industry.
Nominations can be made by internal or external parties, and judging will be completed next week ahead of the awards ceremony on October 1st.
Tickets are still available for the GamesIndustry.biz HR Summit, which this year is focused on the future of People & Work, and takes place during the day ahead of the Awards.

