Blockstream компанийн бүтээсэн Liquid Network сүлжээнд гарсан кибер халдлагын дараа хакер хулгайлсан хөрөнгийн дийлэнх хэсгийг буцаан төлжээ.
Blockstream компанийн 2018 онд нэвтрүүлсэн Liquid Network сүлжээнд өнгөрсөн ням гарагт хакерын халдлага гарч, ойролцоогоор 340 сая ам.долларын үнэ бүхий хэдэн мянган биткойн алдагдсан байна. Тус компани халдлага гарсны дараа сүлжээний үйл ажиллагааг түр зогсоосноо мэдэгдсэн юм.
Хакер сүлжээний хэтэвчинд байсан алдааг ашиглан хөрөнгийг татан авсан гэх мэдээлэл байгаа бөгөөд тухайн алдааг зассан тохиолдолд хөрөнгийг буцаан өгөхөө илэрхийлжээ. Бямба гарагт Blockstream компанийн зүгээс уг алдааг засварласан гэдгээ баталсан байна.
Даваа гарагт Blockstream-ийн гүйцэтгэх захирал асан Самсон Моу 4,000 орчим хулгайлагдсан биткойноос 3,400-ыг нь буцаан авсан гэдгийг мэдэгдэв. Гэсэн хэдий ч үлдсэн 600 орчим биткойн буюу 47 сая ам.долларын үнэ бүхий хөрөнгө хакерын хяналтад хэвээр байна.
Сүлжээний аюулгүй байдлыг сайжруулах нэмэлт арга хэмжээ авч дуустал үйл ажиллагааг үргэлжлүүлэн түр зогсоохоор болжээ. Энэхүү халдлага нь крипто салбарт бүртгэгдсэн хамгийн том хулгайн хэргүүдийн нэгд тооцогдож байна.
Дэлгэрэнгүйг эх сурвалжаас харах
↓Эх сурвалжийг нээх ↓
A hacker stole thousands of bitcoins worth about $340 million in a heist at a settlement exchange used by several cryptocurrency exchanges, representing one of the largest known thefts of crypto this year.
Liquid Network, which launched in 2018 by crypto firm Blockstream, said in a post on X on Sunday that a “white hat” hacker stole the funds from the network’s wallet, and that it has paused operations until the incident is resolved.
It’s not yet known who the hacker is, but crypto media reports that the hacker allegedly exploited a bug to withdraw the funds. The hacker said they would return the funds if Blockstream fixed the bug.
Former Blockstream executive Samson Mow said in a post on X on Monday that the company had fixed the bug, and around 3,400 of the roughly 4,000 stolen bitcoins had been returned. The remaining about 600 bitcoins (about $47 million) were still under the hacker’s control.
Mow said operations will remain paused until additional fixes and security improvements are made prior to restarting.
The theft ranks as one of the largest heists of digital funds to date, according to the Rekt leaderboard, which tracks cryptocurrency thefts.

