Сибирийн хойд хэсэгт орших ОХУ-ын хийн үйлдвэрлэлийн гол төвд анх удаа халдлага гарч, үйлдвэрийн байгууламж шатсан байна.
Лхагва гарагт ОХУ-ын Ямал-Ненецийн автономит тойргийн захирагч Дмитрий Артюхов Сибирийн хойд хэсэгт байрлах Нови Уренгой хотын нэгэн аж үйлдвэрийн байгууламжид дроны халдлага болсныг мэдээлэв. Тэрээр халдлагад өртсөн объектын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй бөгөөд одоогоор хохирлын хэмжээг тодорхойлохоор ажиллаж байгаагаа илэрхийлсэн байна. Аз болоход, тус үйл явдлын улмаас хүн амиа алдах болон бэртэж гэмтэх тохиолдол гараагүй гэдгийг тэрээр тодотгов.
Украйны хилийн бүсээс 3,000 орчим километрийн зайд орших Нови Уренгой хотыг ОХУ-ын “хийн нийслэл” хэмээн нэрлэдэг. Оросын төрийн өмчит “Газпром” компани халдлагын талаар одоогоор албан ёсны тайлбар өгөөгүй байна.
2022 онд Украйнд дайн эхэлснээс хойш ОХУ болон Барууны орнуудын харилцаа тасарч, тус бүс нутгаас Европын орнууд руу чиглэсэн хийн экспорт зогссон юм. 2020 оны байдлаар Ямалын бүс нутгийн хийн нөөцийг 26.5 их наяд шоо метр гэж тооцоолсон нь дэлхийн хийн эрэлтийг зургаа гаруй жил хангах хүчин чадалтай томоохон нөөцөд тооцогддог.
Дэлгэрэнгүйг эх сурвалжаас харах
↓Эх сурвалжийг нээх ↓
An industrial facility caught fire in Novy Urengoy, a gas-producing city in northern Russia, following a drone attack, regional Governor Dmitry Artyukhov said on Wednesday, in the first such attack on the country’s natural gas hinterland.
Artyukhov did not identify the facility involved.
“Most importantly, there were no fatalities or injuries. The extent and nature of the damage are being determined,” he said on the Telegram messaging app.
State-run energy company Gazprom did not reply to a request for comment about the attack on the region, some 3,000 kilometers (1,800 miles) from the Ukrainian border.
Novy Urengoy is Russia’s unofficial gas capital, located in the Yamal-Nenets autonomous district in northwestern Siberia.
Gazprom used to export gas from Yamal as far as western Europe until the ties broke down following the start of Russia’s war in Ukraine in 2022.
It estimated the region’s gas resources at 26.5 trillion cubic meters as of 2020, enough to cover global demand for more than six years.

