Украины талд тагнуулын мэдээлэл цуглуулсан хэрэгт сэжиглэгдэн Британийн Элчин сайдын яамны хамгаалагч асан этгээд ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаны (ХАБА) гарт орсон байна.
ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын алба пүрэв гарагт Британийн Элчин сайдын яамны хамгаалагч асан иргэнийг баривчилснаа мэдэгдэв. Тус албаны зүгээс уг этгээдийг Британийн дипломат ажилтнуудын талаарх нууц мэдээллийг Украин улсад дамжуулж байсан хэмээн буруутгажээ.
Оросын тагнуулын байгууллагын үзэж буйгаар, Украин улс уг мэдээллийг ашиглан Британийн дипломат ажилтнуудын эсрэг “хуурамч туг” дор халдлага үйлдэхээр төлөвлөж байжээ. Ингэснээр ОХУ-ыг буруутгаж, Их Британийг Орос-Украины шууд мөргөлдөөнд татан оруулах, улмаар Лондоноос үзүүлэх цэргийн тусламжийг нэмэгдүүлэх зорилготой байсан гэж мэдэгдсэн байна.
Баривчлагдсан этгээд нь дипломат ажилтнуудын хувийн мэдээлэл, гэрэл зураг, гэрийн хаяг, ашигладаг тээврийн хэрэгсэл, зорчих маршрут болон Элчин сайдын яамны дотоод аюулгүй байдлын хуваарь зэрэг нууц мэдээллийг цуглуулж байсан гэж Оросын албаныхан мэдээлжээ. Одоогоор нэр нь тодорхойгүй байгаа уг иргэнийг урьдчилан хорих төвд шилжүүлсэн бөгөөд түүнд эх орноосоо урвасан хэргээр ял төлөвлөж байна. ОХУ-ын хуулийн дагуу энэ төрлийн гэмт хэрэгт эрэгтэйчүүдэд бүх насаар нь хорих ял оноох боломжтой юм.
2022 онд Украин дахь цэргийн ажиллагаа эхэлснээс хойш ОХУ-ын Аюулгүй байдлын алба Украин улстай хамтран ажилласан хэрэгт сэжиглэн иргэдийг баривчлах ажиллагааг тогтмол явуулж байна. Энэ төрлийн хэрэгт холбогдсон иргэдийг ихэвчлэн эх орноосоо урвасан гэх зүйл ангиар ялладаг байна.
Дэлгэрэнгүйг эх сурвалжаас харах
↓Эх сурвалжийг нээх ↓
Russia’s FSB security service said Thursday that it arrested a former guard at the British Embassy in Moscow for allegedly gathering sensitive information on British diplomats on behalf of Ukraine.
The agency alleged that Ukrainian intelligence services planned to use the information to carry out a false-flag attack targeting British diplomatic personnel.
According to the FSB, Ukraine intended to frame Russia for the operation to “draw the United Kingdom into a direct military conflict with Russia” and secure increased military aid from London.
Russian authorities said the former guard, who has not been named, collected sensitive data, including diplomats’ personal details, photos, home addresses, vehicles used, itineraries, security systems and internal embassy schedules.
The FSB said the former guard was placed in pre-trial detention and faces treason charges, which carry a maximum sentence of life in prison for men. The maximum sentence for women is 20 years in prison.
The Moscow Times contacted the British Embassy for comment.
Russia’s FSB has regularly announced the arrests of people accused of working on behalf of Ukraine since the full-scale invasion in 2022. Individuals facing these accusations are often charged with treason.

