ОХУ-ын прокурорын байгууллага хилийн чадад амьдарч буй рэппер Ivan Alexeyev-ийг террорист үзэл суртлыг дэмжсэн хэмээн буруутгаж байна.
Москвагийн Прокурорын газраас даваа гарагт мэдээлснээр, рэппер Noize MC-д (жинхэнэ нэр нь Ivan Alexeyev) терроризмыг олон нийтийн өмнө зөвтгөсөн хэргээр эрүүгийн хэрэг үүсгэжээ. Түүнийг тоглолтынхоо үеэр террорист байгууллагыг дэмжсэн агуулгатай мэдэгдэл хийсэн гэж буруутгаж байгаа бөгөөд энэ төрлийн гэмт хэрэгт ОХУ-ын хуулиар долоон жил хүртэлх хугацаагаар хорих ял оноодог байна.
Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, 2024 онд Испанид болсон тоглолтынхоо үеэр Noize MC ОХУ-д террорист гэж тооцогддог Украйны “Азов” отрядын лого бүхий хувцас өмссөн нь уг хэрэг үүсгэхэд нөлөөлсөн байж болзошгүй байна. Гэсэн хэдий ч прокурорын байгууллага яг ямар мэдэгдэл эсвэл үйлдэл нь энэхүү яллах дүгнэлтэд хүргэснийг тодорхой дурдаагүй юм.
Noize MC нь 2022 оны хоёрдугаар сард Украйнд ОХУ-ын цэргийн тусгай ажиллагаа эхэлсний дараа тус улсыг орхин гарч, одоогоор Литва улсад амьдарч байна. Тэрээр хилийн чадад бусад уран бүтээлчидтэй хамтран Украйныг дэмжих зорилгоор хандивын тоглолтуудыг тогтмол зохион байгуулдаг юм.
ОХУ-ын Хууль зүйн яам 2022 оны 11 дүгээр сард түүнийг “гадаадын агент”-аар бүртгэсэн билээ. Үүнээс хойш Оросын шүүхээс түүнд “гадаадын агент”-ын тухай хууль зөрчсөн болон Оросын армийг гутаан доромжилсон гэх үндэслэлээр удаа дараа торгууль ногдуулж байв. Түүнчлэн нэг жилийн өмнө Оросын шүүх түүний нэг дууг “хэт даврагч” шинжтэй хэмээн үзэж, засгийн газрыг түлхэн унагахыг уриалсан суртал ухуулга хийсэн гэж үзэн хориглосон удаатай.
Дэлгэрэнгүйг эх сурвалжаас харах
↓Эх сурвалжийг нээх ↓
Russian law enforcement authorities have pressed criminal charges against the exiled rapper Noize MC for allegedly making statements that “justify” terrorism, the Moscow Prosecutor’s Office said Monday.
Noize MC, whose real name is Ivan Alexeyev, is accused of expressing support for a designated terrorist organization and making statements during his concerts that authorities say “justify” terrorist ideology.
The Moscow Prosecutor’s Office did not specify which organization or statements prompted them to press criminal charges against the rapper. The charge of publicly justifying terrorism carries a maximum sentence of seven years in prison.
According to the independent news outlet Sotavision, during a 2024 concert in Spain, Noize MC wore a T-shirt with the logo of Ukraine’s Azov regiment, which Russia classifies as a terrorist organization.
The charges against the rapper come more than a year after a Russian court banned one of his songs as “extremist,” ruling that its lyrics amounted to propaganda calling for the overthrow of the Russian government.
Noize MC left Russia shortly after the full-scale invasion of Ukraine in February 2022. He now lives in Vilnius, Lithuania and regularly organizes charity concerts for Ukraine along with other exiled Russian musicians.
Russia’s Justice Ministry designated Noize MC a “foreign agent” in November 2022. Russian courts have since fined him for “foreign agent” violations and “discrediting” the Russian military.

