Тус студийн удирдлага Professor Layton болон Yo-Kai Watch цувралын танилцуулгад хиймэл оюун ухаан ашигласан нь шүтэн бишрэгчдийн дунд маргаан дэгдээсний дараа уучлалт гуйжээ.
Level-5 студийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Акихиро Хино саяхан болсон дижитал арга хэмжээний үеэр хиймэл оюун ухаан ашигласнаа хүлээн зөвшөөрч, үүний улмаас таагүй байдал үүсгэсэндээ уучлалт гуйлаа. Арга хэмжээний явцад Professor Layton болон Yo-Kai Watch тоглоомуудын танилцуулгад хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн гэх дүрслэл ашигласныг үзэгчид олж харсан юм.
Акихиро Хино уг шийдвэрээ танилцуулгыг “илүү гайхалтай” болгох туршилт байсан хэмээн тайлбарлажээ. Гэвч тэрээр тоглоомууд өөрсдөө хиймэл оюун ухаанаар бүтээгдээгүй, Level-5-ийн бүтээлүүдийн онцлог, чанар нь хүний гараар бүтдэг гэдгийг онцлон тэмдэглэв.
Студийн хувьд хиймэл оюун ухааныг бүтээлч контент үүсгэхэд бус, харин ажлын үр ашгийг дээшлүүлэхэд голчлон ашиглаж байна. Тухайлбал, томоохон төслүүдийн хөгжүүлэлтийн хугацааг таван жилээс хоёр жил болгон богиносгох зорилгын хүрээнд зураг төслийг полигон руу хөрвүүлэх зэрэг техникийн ажлуудад уг технологийг нэвтрүүлж байгаа ажээ.
Энэхүү үйл явдал нь видео тоглоомын салбарт хиймэл оюун ухааныг ашиглахтай холбоотой болгоомжлолыг дахин хөндөв. Өнгөрсөн долоо хоногт гарсан судалгаагаар Европын тоглоом хөгжүүлэгчдийн 61 хувь нь хиймэл оюун ухаан ажлын ачааллыг нэмэгдүүлж, илүү хурдан ажиллах дарамт учруулах вий хэмээн санаа зовниж байгаагаа илэрхийлжээ.
Дэлгэрэнгүйг эх сурвалжаас харах
↓Эх сурвалжийг нээх ↓
Level-5 president and CEO Akihiro Hino has apologized after confirming that generative AI was used in the studio’s recent digital showcase.
As reported by VGC, Hino admitted the showcase used AI on featured reveals for Professor Layton and Yo-Kai Watch titles after viewers spotted what they believed to be signs of AI-generated footage.
Hino addressed the backlash on X/Twitter, saying the studio had used AI to make the presentation “more spectacular” as an experiment, and apologized for making fans “uncomfortable.”
He was keen to stress that the games themselves aren’t AI-made, saying the “charm and individuality” of Level-5’s titles all come from “human hands.” He said AI’s role at the studio is mostly about efficiency, such as converting artwork into polygons, rather than generating creative content from scratch, partly in response to the studio’s goal of cutting development time on major releases from five years to two.
Last week we reported that 61% of European game developers are concerned that generative AI will place them under pressure to work faster and produce more, but only 35% think that AI might cause them to lose their job or reduce demand for their role.

